ЭМЯ: Улаанбаатарт 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  Орхон аймгийн салбар лабораториудад  нийт 12885 хүнд шинжилгээ хийснээс 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 18 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн байна.  Улаанбаатарын нийт тохиолдол 877 боллоо

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 1203 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 59 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1710 болж, 1303 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  394 хүн эмчилгээнд байна. Хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 хүн эмчлэгдэж байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus