Монгол Улс авлигын индексээр таван байраар ухарчээ

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси интернэшнл” байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг өчигдөр танилцууллаа.  Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч, 111 дүгээр байрт жагсчээ. Энэ нь 2019 оноос таван байраар ухарсан үзүүлэлт бөгөөд тус онд 105 байрт жагсч байв. Мөн Ази Номхон далайн бүс авлигын индексээр 2020 онд 100 онооноос 40 оноо авсан байна. Тэгвэл Монгол Улсын авлигын индекс оноо Ази Номхон далайн бүсийн дундаж онооноос 10 оноогоор бага байгаа. Бүсийн авлига өндөр орнуудыг тэргүүлж байгааг тус газраас мэдээллээ.

 

Дани, Шинэ Зеланд жагсаалтыг тэргүүлжээ

Түүнчлэн авлигын индекс оноо өндөр  орнууд эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт сайн бөгөөд ардчиллын институцууд нь хараат бус, хууль дээдлэх ёс өндөр байна гэв.  2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад авлига нь COVID-19-ийн эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байгааг мэдээллийн эхэнд онцолсон. Авлигын төсөөллийн индекст 180 орон, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ. Үүнд 0-ээс (маш их авлигатай) 100 (цэвэр) онооны хэмжүүрээр үнэлдэг. Дани, Шинэ Зеланд 88 оноотойгоор индексийг тэргүүлсэн бол Сири, Сомали, Өмнөд Судан 14, 12, 12 оноотойгоор хамгийн сүүлийн байрт оржээ.  Энэ үеэр “Транспаренси” интернэшнл байгууллагын ТУЗ-ийн дарга хатагтай Дэла Фэррэира Рубио “CОVID-19 цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд бид ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудад урд өмнө байгаагүй сорилт боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэ сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр улс орнууд авлигатай тэмцэхэд бусдадаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна” гэж мэдэгдлээ.

 

Улс орнуудын ардчилалд ухралт авчирлаа

Авлига өндөр улс орнууд COVID-19-ийн үед иргэдээ ялгаварлаж, шударга бус шийдвэрүүд гаргаж байгаа онцгой байдлын үед ил тод байдал, хариуцлага ба авлигын эсрэг механизм чухал болохыг харуулж байна. 

Авлига өндөр орнуудын хувьд: Авлигын гэмт хэргийн өндөр үзүүлэлттэй улс орнууд COVID-19 цар тахлын үед хууль дээдлэх ёс болон ардчилсан институцийг хамгийн их зөрчигч улс байх хандлагатай байна гэж дүгнэв. 

Эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбар дахь авлига, гадаадын тусламжийг завших авлигын гэмт хэргүүд COVID-19-ийн үед их гарч байна. Авлигын гэмт хэрэг мөн эрүүл мэндийн салбарын  худалдан авах ажиллагаанд их байна. Авлигын индекс оноо бага орнуудад хавдрын нас баралт ба зүрх судасны нас баралт, амьсгалын замын шалтгаант нас баралт өндөр байна. Авлигын индекс оноо бага орнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралт сул байна гэж дүгнэжээ.

 

Зөвлөмж

“Транспаренси интернэшнл” байгууллагаас цар тахалтай 2020 он авлигын индексийн хамгийн өндөр оноо авдаг хүчирхэг улс орнуудад хүртэл шударга байдлын том шалгуур боллоо гэж мэдэгдэв.  Мөн  дэлхийн улс орнуудад авлигыг бууруулах болон дахин тохиолдож болох хямралын хариу арга хэмжээний хүрээнд дараах саналыг хүргүүлж буй аж.

Үүнд: Хөрөнгө, санхүүжилт хамгийн шаардлагатай хүмүүст хүрч байгааг бататгахын тулд хяналтын байгууллага бэхжүүлэх. Авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт, хүний нөөцтэй байж мөн эрх зүйн хувьд хараат бус байх, хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулахад нээлттэй, ил тод байдлыг хангах, төр, засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах, олон нийтэд хүртээмжтэй, цаг тухайд нь мэдээллийг хүргэх үүднээс холбогдолтой мэдээллийг нийтэлж мэдээлэл авах боломжоор хангах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-01-29 06:55:57
    2013, 2014, 2015, 2016 онуудад бүгд 87 гэж гарсан нь энэ судалгааг худлаа гэдгийн нотолж байна
    162.158.166.158
    Мэдэгдсэн Хариулах
  • хн 2021-01-29 05:09:05
    АТГ хэрэг байгаам уу... Улам л ухраад байдаг ....
    162.158.183.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-29 04:19:35
    Хүрэлсүх тэмцээд байна гэсэн Авилга нь улам цэцэглэсэн юм биш үү? 5 байр ухарсан
    162.158.179.217
    Мэдэгдсэн Хариулах