Жефф Безос: Алхам алхмаар зоригтойгоор урагшил, бүү зогс

Маш ухаалаг, сахилга баттай, зорилгынхоо төлөө зогсолтгүйгээр тэмүүлж амжилтад хүрсэн эрхэм бол цахим худалдааны “Amazon” компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Жефф Безос юм. Тэрээр “Бүх зүйлсийн дэлгүүр” хэмээх тодотголтой “Amazon” компаниа анх “Relentless” буюу “Зогсолтгүй” хэмээн нэрлэх талаар бодож байсан гэдэг. Ийн түүний амжилтад хүрсэн онцлох арга барилын талаарх мэдээллийг хүргэж байна.

Ямар нэгэн шийдвэр гаргахдаа урт хугацааны турш тэвчээртэй боддог нь Жефф Безосын гол зарчим юм. Энэ тухай тэрээр “Бид олон улсын үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хүсэл сонирхлыг удаан хугацааны турш судалсны үндсэн дээр шинэ үйлчилгээг нэвтрүүлдэг. Олон шинэ үйлчилгээ бус удаан хугацаанд бодож, ярилцсан санаа амжилтад хөтөлсөн. Тиймээс шинэ бизнес эхлүүлэх, шинэ зүйл турших гэж байгаа бол олон сарын турш судалгаа хийх нь чухал. Тухайн бизнесийг эхлүүлээд ямар үе шатыг даван юунд хүрэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн том царс анх жижиг зулзаган модонд ургасан царсны самар л байсан. Том зүйл жижиг алхамаас эхэлдэг. Жижиг санаа нэг л өдөр том бизнес болон өргөжих болно” хэмээн “Four Peaks” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Түүний уриа нь “Gradatim ferociter” буюу “Алхам алхмаар зоригтойгоор урагшил” юм. Энэ нь дан ганц бизнест хамааралтай үг биш. Амжилтад хялбар аргаар, богино хугацаанд хүрэх арга зам үгүй. Тиймээс том зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр тасралтгүй, зогсолтгүй хичээцгээе. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.