
Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат : Ард түмний гучин хувь та бүхэнд санал өгч У.Хүрэлсүхийг дөрвөн жил ажиллана гэж итгэсэн. МАН бүлэг, Ардчилсан намын бүлэг үүнд хариуцлагыг үүрэх ёстой. Монголын ард түмэн тэсрэхэд бэлэн дарьтай торх шиг боллоо. Ажлаа өгч байгаа болон шинээр томилогдож байгаа сайдыг магтсан зулгуйдсан байдлаар хандаж байна. Залуу хүнд алдаа оноо байж болно гэхдээ ам ажил нь нэгдэхгүй байж болохгүй. Би албан тушаалд очихгүй гэж жагсаж байсан хүн өнөөдөр Ерөнхий сайд болж байна. Нэг удаа худаа ярьсан, дахин бүү худал хэлээрэй. Ардчилсан намын бүлэг хариуцлага үүрч байгаагийнхаа хувьд шинэ Ерөнхий сайдад хэлэх захиас байгаа. Иймд хуулийн дагуу завсарлага авч байна.
С.ЦОГ