Нийслэлээс орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг зогсоолоо

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.

Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэн авчирч байна.

Гарсан нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдрийн 00:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.



С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus