Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-01-26 04:17:22
    Шүүх бол дампуурсан байгууллага болжээ...Шүүхийн шийдвэрүүдээ ОЛОН НИЙТЭД ИЛ ТАВИАД ҮЗҮҮЛ ХУУЛИЙН ЯМАР ҮНДЭСЛЭЛ БАРИМТАЛЖ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООД БАЙГА...
    162.158.179.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-26 01:21:59
    Энэ хүн МАНАН бүлгийн эсрэг ганцаардаж яваа нэгэн Одоо Н. Энхбаяр нэртэй хүнд сонгох сонгогдох ямарч асуудалд оролцох эрхийг нь хасаг тусгай хууль л дутаж байна...
    162.158.167.49
    Мэдэгдсэн Хариулах
  •  2021-01-25 12:21:39
    Энхбаяраа өөринхөө ухсан нүхэнд уналаа даа. яах гэж төрийг мафижуулсан юм бэ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • Ххх 2021-01-25 12:46:26
      Харин мафижуулаад бгаа нөхдүүдтэй тэмцсээр ганцаардаж хэлмэгдсэн бишүү
      172.69.252.137
      Мэдэгдсэн Хариулах
  • Ххх 2021-01-25 11:58:06
    Энхбаяраа, танд дээд шүүхийг худалдаад авчихаар ман-ыхны олигархууд шиг бэл бэнчин бхгуй бол яах гэж давж заалдсан юм бэ.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • yagaad?.... 2021-01-25 11:47:47
    Mongoliin hyyli zasag tor ni byheldee N.Enhbayariin esreg baigaam uu?Yagaad ene hynii erhiig zercheed bna be?....ene hyn songyylid orolzoh erhtei biz dee!!
    141.101.69.154
    Мэдэгдсэн Хариулах