Улаанбаатарт 13-15 граус хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 16-18 градус хүйтэн байна.



ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.