С.Хүрэлбаатар: Коронавирусыг эмчлэх төгс арга нь био энерги

“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор С.Хүрэлбаатартай ярилцлаа.

-“Covid-19”-ийн талаар эмч нар юу ярьж, ямар мэдээлэл солилцож байна вэ?

-Оросын эрдэмтдийн судалгаанаас үзвэл корона вирус 1960-1970 онд дэлхийн анагаах ухаанд анх бүртгэгдэж, хүн төрөлхтөнтэй нүүр тулсан байдаг. Сүүлийн үед Хятадын эрдэмтэд  шинэ модификаци гаргасан  гэдэг ч  түүнийг  бид  мэдэхгүй. Манайд цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд авсан арга хэмжээ, УОК, ЭМЯ-нд баярлах зүйлүүд бий. Иргэдээ хавтгайд нь өвчлүүлчихэлгүй авч гарлаа. Зохистой мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байна. Иймээс цаашид  яах вэ гэдгийг эмч нар  өөрсдөө шийдэх бололцоотой болж ирсэн. Өмнө нь тас харанхуй байлаа шүү дээ. Бүгд  аймшгийн өвчин, тахал гэж айж сүрдсэн. Гэхдээ өнөөдөр коронавирусыг бүрэн дүүрэн оношилж,  эмчилж чадахгүй. Оношиллоо  ч үр дүн нь 50-60 хувьтай, бид цаашид юутай учрахаа мэдэхгүй байгаа шүү дээ. УОК гурван зүйлийн дадлагатай   учирсан нь нэгдүгээрт, хөл хорио тогтоох, түүнийгээ  улс орон даяар хэрэгжүүлэх арга барилд  суралцсан. Ийм үед эмнэлэг, цагдаагийн байгууллагыг  яаж ажиллуулах талаар дадлагатай болсон. Засгийн газар ямар бэлтгэлтэй байх вэ гэдэгт  практикийг ч  энэ вирус өгсөн. Гэвч УОК-т баярлаж байгаа энэ сэтгэлгээ түр зуурынх юм. Дэлхий нийт  зарим нь хөл хориогоо  чангатгаж, зарим нь сулруулж байна. Тэгэхээр цаашид бид  яах вэ гэдэг асуулт гарна.  Коронавиурсээс яаж урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн  эмчлэх вэ гэдэг  чухал. Оношилгооны асуудлыг ч  нарийн  ярилцах ёстой. “Covid-19”-өөс  өөр вирусууд  гарч ирэхийг ч  үгүйсгэхгүй.

-Улс орнууд вакцины асуудлыг ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ. Вакцин  орж ирвэл  та  тариулах уу?

-Манай улс  хоёр жилийн өмнөөс ханиадны эсрэг вакцин нэвтрүүлсэн. Гэтэл Оросын эрдэмтэд тэр вакцин ханиадыг дарсан ч корона дэлгэрсэн. Нэг ёсондоо вакцин  ханиадыг дарангуйлангуут түүний доор байсан өөр вирус идэвхижсэн гэж  тайлбарлаж байна. Монголчууд хавар намрын улиралд ханиад тусч, хатгаа болоод эмчлүүлээд эдгээд явдаг. Тэгвэл коронавирус үүнтэй л  адил архаг ханиад юм. Вирус бол  амьтдын хамгийн жижиг нэгж. Хүний бие дэх хамгийн жижиг нэгж нь ДНК, РНК гэж молекул, тэгвэл  түүнтэй адил жижиг биет. Улс орнууд  вирусын   эсрэг вакцин гаргалаа гэж байгаа ч  хүнд яаж нөлөөлөх нь одоо болтол тодорхойгүй, огт судлагдаагүй байна. Вакцин   коронавирусыг утгасан уу  гэдэгт хариулт алга. 

Вакциныг  хүн дээр турших хүртэл үйл явц 5-6 жил үргэлжилж байж үр дүн гардаг. Өнөөдөр гаргаж авсан тэр вакцин нь хүнд эсрэг нөлөө үзүүлбэл яах вэ. Вакцины хоруу чанар ингэж илэрдэг. Аденовирус гэхэд л  хавдар үүсгэдэг гэлцдэг. Тэгэхээр коронавирус хүнд ямар нэг өвчин, эрсдэл үүсгэх, эсэх нь тодорхойгүй. Хамгийн аюултай нь хүний генд нөлөөлөх аюултай байвал яах вэ. Коронагийн сулруулсан уусмалыг вакцин гэж байгаа. Хүнд тарьсны  дараах асуудлуудыг  дархлаа гэнэ.

Гэтэл тэр нь өсвөр үе, хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ, үргүйдэлд хүргэвэл яах вэ. Хүүхдэд тарьж болохгүй гэж үзэж байгаагийн гол мөн чанар нь энэ. Хүүхдэд тарьж болохгүй юм чинь ид  нөхөн үржихүйн насны идэр залуусыг тарьж  болох уу. Швейцарьт коронавиурсын эсрэг вакцин  тариулсан өндөр настан нас барсан. Португальд энэ вакциныг тариулсан эмч нас барсан.  Мексикт бас нэг эмч вакцин тариулаад булчин нь татаж, ухаан алдаж унасныг мэдээлж байсан. Миний бодлоор тэр хүн коронавирусын халдвартай байсан болов уу. Тэрэн дээр нь нэмээд тарьчихсанаас сөргөөр нөлөөлсөн байх. Миний хувьд  вакцин тариулахгүй гэж бодож байгаа. Магадгүй өөр улс орон руу зорчих,  хил гаалиар гарахад  заавал вакцин хийлгэсэн байхыг  шаардвал тариулахаас аргагүй  болох байх. Энэ утгаар хийлгэнэ үү гэхээс би вакцин хийлгэхгүй.

-Коронавирусыг эмчлэх арга   юу байж болох вэ?

-УОК өдий болтол хөл хорио тогтоож,  тархацыг барьж өгсөн нь сайн хэрэг. Үүнээс хойшхи нь ЭМЯ-ны асуудал. Ер нь бол энэ вирусыг хэзээ ч  устгаж чадахгүй.  Өнөөдрийн хийсэн эмчилгээг  элэг бөөр шүүгээд сарын дараа биеэс гараад явчихна, дархлаа тогтохгүй. Эмээр эмчлэх  боломжгүй. Дэлхийн анагаах ухаан вирустэйгээ зууралдаад байна. Гэтэл түүнийг эмчлэх ганцхан боломж нь биеийн эсэргүүцлийг  дэмжих,  далд ухамсарт нь суулгах эмчилгээ юм.

-Энэ үед  эмч нар хэрхэн  ажиллах ёстой вэ?

-ЭМЯ ДЭМБ-ын  зааварчилгаагаар явж байгаа ч  өнөөдөр боловсон хүчнээ цуглуулж мэдээллээ нэгтгэж ярилцах шаардлагатай. Яаж урьдчилан сэргийлэх вэ, өвдсөн тохиолдолд хэрхэн эмчлэхийг  манайхан бүгдийг мэдсэн. Өвчлөөд эдгэсэн хүмүүсийн үр дүн гэж бий. Энэ вирус уушгинд яаж нөлөөлдгийг ч манайхан  судалчихлаа. Бид нэгэнт  коронавирустэй зэрэгцэн оршиж, хамт амьдрах учраас  арга замаа тодруулж, эмчилгээний аргачлалаа   нарийвчлах ёстой. Эмч нараа дайчлах хэрэгтэй.

-Та одоогоос 10-аад жилийн өмнө “ДОХ-ыг эмчилж болно” гэж ярьсан. Коронавирусыг дарах арга нь   биеийн эсэргүүцлийг сайжруулах гэдгээ  тодруулна уу?

-ДОХ-ыг биеийн эсэргүүцлийг сайжруулах замаар л эмчилнэ. Тухайн үед хүмүүс “Дэлхий эмчилж чадахгүй байхад, Хүрэлбаатар эмчилнэ гэж юу байх вэ” гэцгээсэн. 1950-аад онд Америкийн цэргийн цуснаас  ДОХ-ын вирус анх  илэрсэн байдаг. Тэр үед  цус сэлбэлт хийж байсан байж таарна. Одоо болтол тэр өвчнөөс сэргийлэх вакцин гараагүй. Тохирсон эм ч гараагүй. Харин биеийн эсэргүүцлийг яаж удаан барих вэ гэдэгт  анхаарч байна. Корона вирус ялгаагүй, бидний цусанд бугшаад байж байгаа. Үүнийг яаж биеийн эсэргүүцлээр дарах вэ, яавал хүний өндгөвчинд, үрийн шингэнд, зүрхэнд, булчинд хүргэхгүй байх вэ гэдэг аргыг өнөөдөр   бид ярих ёстой. Эдийн засаг хүнд үед яаж хялбар шийдэх вэ, яавал  үр дүнтэй нөлөө үзүүлэх вэ гэвэл  бариа заслын эмчилгээгээр вирусыг дарангуйлж болно. Дээр нь био энерги, ховс  эмчилгээ чухал.  Өвчин туссан үед биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээ, эм тариаг хослуулах ёстой. Өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл  био энергиэ эрүүл,  сэтгэл санаагаа тайван байлгах ёстой. Ингэж байж өвчин бүрэн дүүрэн эдгэнэ.

-Бариа засал, био энергиэр  вирусыг эмчилсэн  тушлага танд байна уу?

-Монголчууд 1995-1996 оноос  Солонгос  руу их явах болсон. С,В вирусын идэвхжилтэй гээд олон хүн  хил дээрээс буцаж ирдэг. Тэд  хэд бариулаад явахад вирус илрэхгүй хилээр гардаг байлаа. Тухайн үед олон хүнд бариа засал, био энерги, ховсын  эмчилгээ хийсэн. Ховсыг хүнд,  хөнгөн, дунд зэрэг  гэсэн гурван шатлалаар хийдэг. Хөнгөн зэргийн ховс хийхэд вирусын идэвхжил буурч  алга болдог. Биеийн эсэргүүцлийг зөв сайжруулж чадвал энэ вирусыг ялах маш амархан.

-Коронавирусын ид үед  та яагаад үүнийгээ яриагүй юм бэ?

-Covid -19  цар тахал жилийн өмнө анх  илэрч Хятад улс дотооддоо  арга хэмжээ авч эхлэхэд би санал солилцоё гээд Монгол дахь Элчин сайдын яаманд нь хандсан. Хятадын Элчин сайд “Энэ бидний хийх ажил биш” гэсэн хариу өгсөн. ХБНГУ, Английн Элчин сайд нар мөн ийм хариу өгсөн. Бид хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж  байж л вирусыг давж гарна. Өөр нэг асуудал нь тэмцээн, уралдааныг биш  спорт заалнуудаа  нээмээр байгаа юм.

-Цар тахлаас үүдэлтэй шинэ  өвчин гарлаа гэх юм?

-Улс орнуудад пандемик стресс буюу стрессээ тайлж чадаагүйгээс сэтгэл гутралд орох, амиа хорлох,  погибический синдром- айдсын синдром ба  айдас гэх шинэ нэршил  гарч байна. Айдсын синдромыг давж гарах эмчилгээ нь ховс гэж би түрүүнд хэлсэн. Манай эмнэлэг үүнийг хийж чадна. Био энергийн эмчилгээ харахад энгийн ч  дэлхийн хаана ч хийж чадахгүй. Гэтэл ямар ч вакцинаас илүү дархлааг суулгаж чадах эмчилгээ нь  энэ. Иймд Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын ХЭГ, Ерөнхий сайд, УОК-ын дарга зэрэг хүмүүстэй уулзах хүсэлт тавьсан. Харамсалтай нь хүлээж авахгүй, ковидоос айж  байна гэцгээж   байгаа. Танай сониноор дамжуулаад дахиад хэлье, Ерөнхий сайд аа, та миний үгийг  30-хан минут анхаараад сонсооч. Монгол Улс гадныхны үгээр яваад байж болохгүй, дотоодын боловсон хүчнээ сонс. Эрдэмтэн, судлаачдаа сонс. Тэднийгээ сайн ажилуулж чадаж байж  л бид  хөгжинө.

-Шийдвэр гаргагчдыг   та хэрхэн ажиллаасай гэж бодож байна?

-Би улс төрийн ажилтан биш тэрийг хэлж мэдэхгүй. Гэхдээ санаа зовж байгаа зүйл бий. Цар тахлын үед хамгийн их хаягдсан салбар нь соёл урлаг, боловсрол. Эдийн засгийн салбар эргэж сэргэхгүй шахам болж  хөсөр  унасан. Эдийн засгаа дагаад иргэдийн санхүү унасан. Энэ салбарын сайд нарт хийх ажил олон  байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг л гэхэд энэ жил эргээд нэгдүгээр ангид нь сургах хэрэгтэй. Энэ хүүхдүүд багштайгаа, ангийнхантайгаа инээж тоглож хамтдаа  сурч ирсэн. Өнөөдөр интернэтээр хичээл үзэж байгаа. Интернэт сургуульд хүүхдүүд сурч болохгүй. Гар утас, компьютерийн нөлөөнд хүүхдүүдээ багаас нь оруулчихалгүй эрүүл өсгөмөөр  байна шүү дээ. Хожим  хортой  үр дагавар  гарна. Бүх хүүхдийг сурах бичгээр нь хангаж, танхимаар сургах хэрэгтэй. Харин 18-19 хүрсэн хойно нь интернэт зайны сургалтад хамруулж болно. Хүн физиологи талаасаа  хоёр шинж чанартай, нэг нь идэх уух, унтаж амрах, найз нөхөдтэйгээ тоглох наадах. Нөгөөх нь  нийгмийн амьдрал, тэр нь  сурах бичиг, ном хэвлэх, улс орны төлөө зүтгэх гэх мэтээр илэрнэ. Өнөөдөр бололцоо нь байвал төр өрх болгонд нэг  сая төгрөг олгох нь зүйтэй. Чадахгүй бол компаниудад хүүгүй зээл олгох хэрэгтэй. Зээл авсан аж ахуй нэгж ажилчиддаа сая, саяар нь тарааж өгөг. Өнөөгийн нөхцөлд төрийн албан хаагчид бүгд цалингаа аваад гэртээ сууж байгаа. Ядуурч хаалгаа барьсан хувийн хэвшил, ЖДҮ эрхлэгчид тартагтаа туллаа. Тиймээс  зээлийг нь өг, тэд  гэр бүлээ тэжээг. Харин төсвийн байгууллагынханд зээл олгохгүй байж болно. Эдийн засгаа эрүүлжүүлье, ажлын байраа хадгалъя гэвэл компаниудаа дэмжих нь л хамгийн зөв хувилбар юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТЭНЭГ 2021-01-25 06:59:56
    ТЭНЭГ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    172.68.182.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Kk 2021-01-24 11:01:16
    Setgeleer emchlene gedeg ortoi shuu
    172.68.65.99
    Мэдэгдсэн Хариулах
  • эрд 2021-01-24 02:37:40
    тэгээд дох эмчилж чадна гэж ярьж байхаар 1 болов хүнд буян болоод үнэгүй эмчилсэн бол хүн итгэх байлгүй дээ хэдэн ядарсан хүнд худлаа шааж мөнгө олох ч дээ онцг...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Т 2021-01-23 05:12:56
    Биоэнерги гэж юу вэ? Шинжлэх ухаанд ийм ойлголт байхгүй. Хүн бүр дураараа ярьж болохгүй.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2021-01-23 04:34:22
    Өнөөдөр монголд ковидоор үхсэн хүн байхгүй, харин ковидтой хүн зүрхээр үхсэн. Үүнийг зөв статистик гэж үзэж байгаа. Үүнтэй адил үе мөчний өвчтөн зүрхээр өнгөрсө...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-22 09:24:57
    хүн алаад эмнэлэгээ хаалгасан байсан гайгүй юу.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах