Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдээлэл хийлээ.
О.Батханд: "Би одоо МУ-ын иргэнийхээ хувьд энд зогсож байна. 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал цуглаан болсон. Энэ жагсаал цуглааныг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн тоонд О.Батханд миний нэр орсон байгаа юм. Би хариуцлагатай албан тушаал хашиж байгаа иргэнийхээ хувьд энэхүү мэдээллийг хийж байна.
Нэг асуулт байна. Ямар баримтад үндэслэн намайг ийнхүү гүтгэж байгааг асуумаар байна.Би Ардчилсан намын гишүүн, 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшиж байсан . 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл үзэл баримтлалдаа үнэнчээр байгаа. Энэ хугацаанд үзэл баримтлалаа өөрчилж, ялсан талд, ялагдсан талд очиж үзээгүй.
Тухайн өдөр талбай дээр ирсэн иргэд, ард түмэн бол өөрсдийн сэтгэлийн дуудлагаар ирсэн байна гэж би харж байгаа. Энэ үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч болоод МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар ч оролцоо байхгүй. Би үүнийг батлан хэлж байна. Илтэд гүтгэсэн мэдээллүүд явж байгаа учраас би МУ-ын иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр албан ёсоор шүүхэд хандаж байна. Би эрх зйүч хүнийхээ хувьд бусдыг тагнаж чагнах нь хуулиар хориотой гэдгийг мэднэ. Гэхдээ МУ-ын иргэн О.Батхандыг ТЕГ болон холбогдох хууль хүчний байгууллагууд миний ярианы хоёр өдрийн дата биш 20 өдрийн датаг, үүрэн телефоны операторууд боломж нь байдаг бол 2 жилийн датаг сонсох эрхийг нь албан ёсоор олгож байна. Эцэст нь хэлэхэд энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар огтхон ч хамааралгүй. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд миний бие огтхон ч хамааралгүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдмээр байна" гэлээ.
С.ЦОГ