МАН-ын удирдах зөвлөлөөс Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдад дэмжлээ

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр бүрэлдэхүүнээрээ огцорсон. "Өнөө, маргаашгүй Ерөнхий сайд тодорч, Засгийн газараа байгуулах шаардлагатай" хэмээн  Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх мэдэгдэж байсан.

Тэгвэл Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.

Төгссөн сургууль, мэргэжил:

·  2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч

·  2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

·  2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

·  2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

·  2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

·  2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал:

·  2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

·  2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

·  2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал

·  2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

·  2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

·  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн



С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-01-22 09:18:21
    Мөнхсайхан сайдаас чинь болж Засгийн газар огцорч байхад яагаад ЭМ салбарынхан жагсаж , гарын үсэг цуглуулав. хэн нэгэн үүрэг өгчээ. цаад эрсдэл хэцүү
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-22 08:44:28
    Засгийн газраас Содбаатар, Мөнхсайхан хоёрыг өөрчлөхөөр жагссан. Шинэ засагтаа энэ 2 оо сайдаар авч шившиг болов . дахин жагсаал хөдөлгөөн гарах эрсдэлтэй
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-22 06:24:20
    Зөв хүнээ тавилаа даа.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-22 05:00:48
    Дэмжихгүй байна. У.Хүрэлсүх Оюунэрдэнэ эрх мэдлээсээ салах дургүй байна. Ээлжит жүжигт чинь харамсаж байна. Т.Аюурсайхан С.Бямбацогт Бат.Энжхбаяр гээд олон байх...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • OyuneErdene-iig demjine 2021-01-22 04:10:40
    Sain hyy. Olon sain zuil hiij buteegeerei.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-22 03:52:27
    залуу хүн зөв ч хүн гарахнээ
    162.158.167.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-22 03:38:44
    Хотгор шанагын хулгайч л биш бол өөр хэн ч байсан яахав дээ.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах