А.Амбасэлмаа: Найман тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн эмч, мөн Хасбанк, ХХБ-аас ойрын хавьтагч илэрсэн
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон,  Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 15546 хүнд шинжилгээ хийснээс 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг  8 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нэг нь ХӨСҮТ-ийн нэг эмч байна, бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. 

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  


Дотоодын нийт тохиолдол 1089 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 51 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1592 болж, 1097 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ /180/,  Цэргийн төв эмнэлэг /94/, Хан-Уул дүүргийн эмнэлэг /204/, Нэгдүгээр эмэнэлэгт /5/ нийт  483 хүн эмчилгээнд байна.

Ойрын хавьтлаар 1189 хүн хяналтад байна.  Хоёрдогч хавьтлын 4465 хүмүүс байна.  Өчиг дрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн "Хас" банкинд, ХХБ-нд ажилладаг байсан. Эдгээр хүмүүсийг тусгаарлан шинжилгээ хийх ажил үргэлжлэн явагдаж байна.  Хас банкны 5 хүнийг тусгаарлаж, 300 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна.  ХХБ-ны тандалт судалгаа шинжилгээ өнөөдрөөс явагдаж байна.  Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүн байгаа учраас тухайн байгууллагн хүмүүсийг хоёрдогч хавьтлаар тусгаарлан тандалт судалгаа хийгдэж байна.

Өчигдөр "Сонгдо" эмнэлгээр үйлчлүүлсэн хүн түргэвчилсэн тестээр үзэхэд хариу нь эерэг гарч ХӨСҮТ дээр шинжилгээг баталгаажуулахад коронавирусийн халдвартай гарсан. "Сонгдо" эмнэлэг түргэвчилсэн тест аван тэр дор нь тусгаарласан учир хавьтагч нь зөвхөн үйлчилсэн 3 хүн байгаа" гэв.

С.Тайшир
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus