У.Хүрэлсүх: МУ-ын Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж  эрх баригч намын даргын хувьд илэрхийлье
Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ.

Монголын нийт иргэдээ 

Та бүхэнд хандаж Монгол улсын Ерөнхий сайд миний бие таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна.  Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөх хариуцлалгүй үйл ажиллагаа явагдсаныг та бүхэн мэдэж байгаа.  Энэ бол үнэхээр хүнлэг бус хүний сэтгэл санааг эмзэглүүлсэн үйл явдал болсон. Би бас эцэг хүн, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, охин үртэй хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд ч ерөнхий сайдын хувьд ч асар их сэтгэлийг эмзэглүүлсэн зүйл боллоо. Нийт арда иргэдээсээ мөн амаржсан эмэгтэйгээс ийм хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн нэрийн өмнөөс бас хувиасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хэлэхийг хүсэж байна.  Энэ бол хариуцлагагүй явдал. Үүн дээр Монгол улсын Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.  Би Монголын төрийг шударга, ард иргэддээ ээлтэй, ард түмнийхээ үгийг сонсдог, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож эрмэлзэж, багагүй хугацаанд өгсөн итгэл найдварыг эр хүний ёсоор хариулъя гэж хичээн зүтгэж ирсэн. 

Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг цочроож байгаа энэ хүнд цаг үед Монголчууд бид ч бас хүндхэн цаг үед амьдарч байна. Манай улсын түүхэнд, дэлхийн түүхэнд урьд өмнө ийм хүндрэлтэй нөхцөл байдал  цөөхөн үүсч байсан. Энэ цар тахлыг амжилттай давж гарахын төлөө МУЗГ, УОК бүхий л боломж нөхцөлөө дайчилж ажилласан. Бидэнд амжилт бүтээл байгаа бас алдаа оноо байгаа. Арван сарын хугацаанд бид цар тахлыг тараалгүй барьж, цаг хугацаанд нь хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэмийг тогтоож,  өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлуудыг  цаг тухайд нь авч хэрэгжүүлж чадсаны үр дүнд өнөөдөр Монгол улсад коронавирусээр хүн нас бараагүй байна. Бидний хийж байгаа ажил Монгол улсад урьд өмнө хэзээ ч болж байгаагүй, хийгдэж байгаагүй ажил. 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотыг бүхэлд нь зогсоож, том том аймгуудыг хорио цээрийн дэглэмд оруулж, зарим аймагт тэг зогсолт хийх хүртэл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Энэ явцад алдаа оноонууд гарсан. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа, оноо гардгийг манай ард иргэд мэднэ. 

Гэхдээ миний хувьд УОК бүх шатны эрүүл мэндийн салбарынхан төрийн албаныхан цар тахлын төлөө тэмцэж байгаа цагдаа, хууль хүчний байгууллагынхан өдөр шөнөгүй бүхий л хүч чадлаа дайчлан нойр хоолгүй  гэр бүлээ үр хүүхдээ хань ижлээ, хайртай хүмүүсээ орхиж цар тахалтай тэмцэж ажиллаж амьдарч байсныг мэдэж байгаа. Тэр хүмүүст талархаж байна. Баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдаж тэр хөөрхий эмэгтэйг ямар хүнд байдалд оруулсныг зарим нэг хариуцлагагүй хүнээс олж харсан.  Тийм учраас цаашдаа шат шатандаа сахилга бат дэг журмаа сайжруулж , алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой.  Ерөнхий сайдын хувьд би байнга хэлж, сануулж  ирсэн. Харамсалтай нь энэ удаа тэр эмэгтэйг бид үнэхээр хүнд нөхцөлд  хүний нүд хальтрам, сэтгэл эмтрэм, элэг шимшрэм ийм байдалтай авч явсанд би Ерөнхий сайдын хувьд дахин гүнээ хүлцэл өчиж байна. 

Энэ алдаанаас болж миний кабинетийн хоёр гишүүн  огцрох өргөдлөө надад өгсөн.  Би өөрөө цэргийн офицер хүн. Дайны галын шугаман дээр өөрийн командтай хамт тулалдаанд орж,  ялвал хамт ялж ялагдвал хамт ялагдаж тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх байдаг. Тийм учраас би энэ кабинетийг анх байгуулахдаа  элэг бүтэн энэ бүрэлдэхүүнээрээ цаашдаа ажиллана гэж бодож, төлөвлөж ажилласан. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Үүнд их харамсаж байна. Өчигдөр ард түмэн маань болсон үйл явдалд сэтгэл нь зовниж, нэн ялангуяа залуучууд талбай дээр цуглаж төр засагтаа харамсаж байгаагаа хариуцлагагүй байгааг илэрхийлж жагсаал цуглаан хийсэн. Би энийг маш зүйтэй зүйл гэж ойлгож байгаа. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой.  Тийм учраас ард түмэн маань төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайдаасаа шаардсан.  Энэ шаардлагыгг би хүлээж авч байна. Энэ хариуцлагыг би Ерөнхий сайдын хувьд үүрэх ёстой.  Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр байгаасай гэж бодож байна.  Ёс зүйтэй удирдагч байгаасай гэж бодож байна.  Магадгүй Монголын улс төрд шинэ соёлыг оруулж ирж байгааг ч үгүйсгэхгүй. 

Ажил хийсэн бол хийсэн шиг хийдэг, алдаа гаргасан бол үүрч чаддаг, хэн нэгэн хүн рүү гаргасан алдаагаа шидэж, булж өөрөө ард нь хорогдож үлдэх нь удирдагч хүний ёс заншил биш. Миний хүүхэд байхаасаа бодож, санаж, хийж хэрэгжүүлж ирсэн зүйл маань энэ. Хариуцлагыг хамтаараа үүрдэг. Энэ эр зоригынхоо үүднээс  ххүхэд байхаасаа олж авсан амьдралынхаа философын дагуу  хариуцлагаа үүрч  Монгол улсын Ерөнхий сайд гэсэн нэр хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Ард түмний жагсаал цуглаан болсон энэ цаг үийг далимдуулж  улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж ард түмний тайвнаар өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж  байгаа жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, МУЗГ-ыг тогтворгүй байлгах, олон түмнийг нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэж бодож байна. 

Тийм учраас би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын  хувьд Монгол улсын Ерөнхийлөгчин институт, МУЗГ гэсэн хоёр том институт хооронд янз бүрийн улс төрийн  зүй бус харьцаа үүсэх вий үүнээс болж олон түмэн олон нийтийн хамарсан үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас эрсдэх вий гэдгээс урьдчилан сэргийлж байна. 

Та бид долдугаар сарын нэгнийг огт мартаагүй. Дахиж тийм үйл явдал битгий гараасай гэж Ерөнхий сайдын хувьд хүсэж байна. Миний гаргаж байгаа шийдвэр үүнтэй холбоотой. 

Монгол улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ард түмний аюулгүй байдлыг хангаж, хамгаалж байх үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй , зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн улс төрийн акциудыг  удаа дараа хийж төрийг тогтворгүй болгох гэсэн  улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн ийм мэдээ мэдээллүүдийг өөрийнхөө харъяа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан цацсан. 

Цаашдаа Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж  хүсье. МУҮХ-ийн дагуу МУ-ын Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж  эрх баригч намын даргын хувьд илэрхийлье. 

Улс төрийн үймээн самуунаас болж улс орон эмх замбаараагүй байдалд хүрэхийг би хүсэхгүй байна. Цар тахлын ийм хүнд цагт улс төр хийхгүй, хурдан давж туулах ёстой. Цаашид аюулт цар тахлаас ард түмнээ аврах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлаар цар тахлыг бид багагүй хумьсан.Цагаан сарын дараагаас эхлэн вакцин оруулж ирнэ, эхний ээлжинд Энэтхэг улсын Засгийн газар МУ-д вакцин нийлүүлэхээ  мэдэгдсэн. Олон Улсын байгууллага, ДЭМБ гээд олон байгууллага вакцинаар туслана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дараагийн Засгийн газрыг цаг алдалгүй хурдан эмхлэн байгуулж, цацг алдалгүй ажилдаа орох ёстой. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгье" гэлээ.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-01-22 00:52:26
    Огцорч байгаа шалтгаанаа үүнээс илүү ойлгомжтой яаж ярих юм бэ? Зөв л алхам. Жагсаалын үеэр олон нийт ЗГ огцор гэж хашгирч, тийм бичиг ч их байсан шүү дээ.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд өвгөн 2021-01-22 00:42:45
    Одоо Баттулгаас чи Гансүх Шижир 2 оо дагуулаад ганц худаг уруу шагом марш. За юу мөн үү
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-21 20:21:25
    Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирсан гэжээ энэ бүгдээ нотлох байлгүй эсвэл том том дугарч байгаад нам дотроо нам тавиулж байна уу
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-21 15:47:24
    Монголд сайн найруулсан жүжиг шиг л юм болоод байнаа даа, 5-р сар хүртэл нилээн том дэглэсэн жүжиг тавигдах бололтой юмаа
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2021-01-21 12:42:07
    Ajil xiivel duustal ,davs xiivel uustal, naad genkogiin bux xulgaig gargaj tavixgyi bol chi deer n namchin budaa shuudee,toogoo sain bodson biz.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-21 11:52:52
    Нэг талаас засгийн газарт ирсэн олон шахалт, дарамтаас няцсан байдал, нөгөө талаас намын эсрэг франкцийн хөөрөгдөлт нь овилгогүй Хүрэлсүхэд ерөнхийлөгч болж баа...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • haramsaj bn 2021-01-21 10:35:33
    Haramsaltai baina daa!!!erenhii said byh l hycheeree tanhimaaraa chadliinhaa hereer ajillasan daa?ard irged ch medej l baigaa
    162.158.166.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-21 09:53:57
    Гуяны буу сумгүй
    172.68.146.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Hyrelsyh bol sain ajillasan yum syy!!!! 2021-01-21 09:49:47
    Haramsaltai baina daa!!!erenhii said byh l hycheeree tanhimaaraa chadliinhaa hereer ajillasan daa?ard irged ch medej l baigaa dahiad eer erenhii said gyai ni he...
    141.101.69.38
    Мэдэгдсэн Хариулах