
Өчигдөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг хүүхдийн хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ нялх биетэй ээжийг халад, гэрийн шаахайтай нь машинд суулгаж авч явсан асуудал сошиалд олны дургүйцлийг хүргэж шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авах талаар яригдаж эхэлсэн.
Тэгвэл Өргөө амаржих газрын захирал Г.Баясгалан, НЭМГ ын дарга Л.Төмөрбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
С.ЦОГ