Жо Байден цар тахлын улмаас тавьсан хоригийг цуцлахгүй гэв

АНУ-ын ерөнхийлөг­чийн үүрэгт ажилдаа өнөөдөр тангараг өргөснөөр орох Жо Байден Европ болон Бразил улсаас зочид ирж байгаа ч цар тахлын улмаас аялал жуулчлалд тавьсан хоригийг цуцлахгүй гэж мэдэгдсэнийг түүний хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки уламжилжээ. Харин ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 26-наас эх оронд нь Шенгенийн орнууд, Их Британи, Ирланд, Бразилиас ирэх жуулчдыг хүлээж авахыг хориглосон цар тахлын улмаас тавьсан хоригийг цуцалсан гэж Цагаан ордны цахим хуудаст бичсэн байна.

Жо Байдены хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Жо Байдены захиргааны газар, манай эмч нарын багийн зөвлөгөөг дагаж энэ сарын 26-ны хоригуудыг цуцлахыг оролдоогүй.Зөвхөн COVID-19 тархахаас сэргийлэхийн тулд олон улсын аялал жуулчлалын хүрээнд хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн арга хэмжээг бэхжүүлэхээр төлөвлөж байна” гэж твиттертээ бичжээ.

Доналд Трампын шийдвэр

Цагаан ордноос мэдээлснээр ерөнхийлөгч Доналд Трамп тавьсан хоригоо цуцалсан орнууд нь COVID-19-ийн үнэн зөв шинжилгээг хуваалцах, урьдчилан сэргийлэх тариаг хамтран гаргахаар ажиллаж байсан нь батлагдсан гэж ярьжээ. Мөн энэ хамтын ажиллагаа нь АНУ-ын нийтийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай олон тохиолдолд хамтран ажиллаагүй, цаг үеийн ялангуяа, цар тахлын тархалтын талаар мэдээллээ хуваалцаагүй БНХАУ, Ираны төрийн байгууллагууд болон Засгийн газрын үйлдлээс их ялгаатай гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Доналд Трамп, Эрүүл мэндийн сайд түүнд Шенгенийн орнууд, Их Британи, Ирланд, Бразил гэсэн оронд тавьсан хоригоо цуцлах, БНХАУ, Иранд тавьсан хоригоо хэвээр нь үлдээх талаар зөвлөснийг онцолжээ. Тэрээр “Энэ арга хэмжээ нь цар тахлаас АНУ-ын иргэдийг хамгаалах сайн арга гэж хэлснийг зөвшөөрч байна. Мөн аяллыг найдвартай арга хэмжээ авснаар дахин  эхлүүлэх боломжтой“ гэж нэмж мэдэгдсэн байна. Харин Жо Байдены хэвлэлийн төлөөлөгч твиттертээ “Цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал улам муудаж дэлхийд халдварт өвчний олон хувилбар бий боллоо. Тиймээс  олон улсын аялал жуулчлалд тавьсан хоригийг цуцлах үе биш” гэж бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.