Монголын цанын шигшээ баг Финланд улсыг зорив

Бээжин-2022 өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч, ОУХМ Б.Энх-Амгалангийн удирдлагаар Финланд улсыг зорив.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Батмөнхийн Ачбадрах , Дашдондогийн Мөнхгэрэл, Отгонлхагваын Золбаяр, Баярсайханы Ганбаяр, эмэгтэйчүүдээс Ариунсанаагийн Энхтуул, Барснямын Номин-Эрдэнэ, Болорцэцэгийн Номуунаа нар багтсан бөгөөд тэд эхлээд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо( FIS)-ны олимпийн оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа II сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно. Дашрамд дурьдахад, цанын шигшээ багийн 3 тамирчин ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг билээ.

Монголын гүйлтийн цаначид Инсбрук-1962 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа Инсбрук-1964 олимпийн наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан юм.

Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цана 2021-01-19 07:41:43
    явах үзэх хэрэгтэй л дээ.... Залуучууд...
    162.158.183.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Ц.Пүрэвжав 2021-01-18 07:48:12
    Цанын спорт 70 80 оны үед нилээд хөгжиж байсаныг мэдэх юм. Тэрнээс хойш ямар ажилт үзүүлснийг би мэдэхгүй юм. Одоо манайд Баитлон ч юм уу тийм спорт хөгжих боло...
    162.158.183.120
    Мэдэгдсэн Хариулах
  • балай 2021-01-18 03:28:47
    хэрэггүй дээ. сүүл мушгихын төлөө мөнгө хөрөнгө үрээд
    172.69.33.186
    Мэдэгдсэн Хариулах