Монгол эрдэмтдийн бүтээл ''Элиза'' оношлуур оюуны өмчийн эрхээ авчээ
Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ. Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
 
"Элиза" нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусийн халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусийн тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой аж.
 
Оношлуурын талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн мэдээлэл өглөө.
 
Тэрээр "Оношлуур бүтээхээр гурван сарын хугацаанд судалгаа хийсэн. Наймдугаар сарын 1-нд оношлуураа бүтээсэн. Энэ нь өвчлөөд эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг үздэг оношлуур юм. Эхний шатанд буюу оношлуур бүтээхэд 16 сая төгрөгийн санхүүжилт, дараагийн шатанд буюу шалгах, баталгаажуулах, тоног төхөөрөмж авах зэрэгт 180 сая төгрөгийн санхүүжилтийг БШУЯ-наас олгосон" гэлээ.

Эх сурвалж: МУШУА
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-01-17 08:01:35
    Элиза байхдаа яахав дээ, монгол нэр өгчихөж болдоггүй юм уу?
    172.68.255.143
    Мэдэгдсэн Хариулах
  • х 2021-01-17 02:03:35
    зөвхөн дархлаа тогтсон бна гэж оношлох юм уу илрүүлэхгүй юм уу яана гэсэн үг юм
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Nnnnn 2021-01-16 18:04:13
    Baa yanziin
    162.158.166.144
    Мэдэгдсэн Хариулах