УБ-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 165 иргэн ирлээ

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авлаа.

ОМ-7302 дугаартай нислэг нэгдүгээр сарын 15-ны өдөр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд 20:44 минутанд газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлалаа.

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus