Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаажээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна.

Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-03-04 06:24:54
    Ингэхээр шүүхэд хэн итгэх юм бэ?Буруу шүүсэн шүүгчдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ.
  • зочин 2021-01-18 00:31:54
    Хүрэлсүх шоронд хийсэн одоо Ми сонгуульд хэрэгтэй болохоор суллаж байгаа юм. Ми ч Хүрэлсүхийг хорхойтой араандаа лав зуусан даа. Оюунэрдэнийг харж байгаа харц ч...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ха ха.. 2021-01-17 04:14:51
    ха ха...манай шүүх, прокурор, хуулиин байгууллага гж ёстой жинхэнэ хутгуур, жонхууны газар блжээ. Хууль дүрэмээ мэддэг хүн бдаг юмуу. яллана,өршөөнө,суллана.түй...
    162.158.165.227
    Мэдэгдсэн Хариулах
  • H 2021-01-16 12:14:27
    Zozo byr amar! Odoo tankhimd ni oruulaad suulga! Tertri Terengyi ikh khural dan avilgachin khulgaich nariin tsugladag gazsr boldon! Gaaliin Adishaa bol jorl...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsaaz 2021-01-16 11:46:00
    Tsaaziin yl avilgald uilchlene
    162.158.62.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2021-01-16 06:48:22
    Анхан дунд дээд шатны шүүхийн шийдвэр ийм хол зөрүүтэй бгаа нь Монголд хуулийг яаж өөрийнхөөрөө хэргэлдэг авлига хээль хахууль ямар бгааг л харуулж бгаа юм
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • Хуулийн салбар 2021-01-18 11:02:18
      Яг үнэн. Хуулийнхан ядаж хуулийн салбарын нэр хүндээ бодож үзэх хэрэгтэй байгаа юм даа. Эд нар мөнгөө аваад хаа нэгтээ явна хуулийн салбар үлдэнэ
      162.158.202.241
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-16 05:56:42
    Шоронгийн хорыг хүүхэн шааж л тайлна даа
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2021-01-16 05:08:38
    Авлигын загалмайлсан эцэг гэгдэх Н.Энхбаярын үед ч шүүх байгууллага арай ч ийм байгаагүй юм шүү!!!!
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2021-01-16 04:46:58
    ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХИЙГ ХАСАЛГҮЙ ФЕОДАЛЫН НИЙГМИЙН БОЛОН 1937 ОНЫ АРГА БАРИЛААР ШҮҮХ ШОРОНДОХООР ЙИМ БОЛНО ДОО,,,ОДОО 21-Р ЗУУН ШҮҮ ДЭЭ,,,
    172.68.146.137
    Мэдэгдсэн Хариулах