ЭМЯ: Улаанбаатарт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори,  НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 18487 хүнд хийгдсэн шинжилгээнээс 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Илэрсэн 21 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.4 тохиолдол нь "Ачтан" эмнэлгийн голомттой хоблооотой тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүүсийн давтан шинжилгээнд илэрсэн байна. Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний 56 ажилтанг шинжилгээнд хамруулснаас 6 ажилтны шинжилгээнд коронавирус илэрлээ.  Өргөжүүлсэн тандалт явагдаж байгаа Баянзүрх дүүргийн 17-р хорооны 6 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.  Мөн гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Улаанбаатар хотын нийт батлагдсан тохиолдол 685 боллоо. 

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 1018 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 20 хүн, ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрч  Хан-Уул дүүргийн эмнэлгийн хяналт руу шилжлээ. 

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1512, эдгэрсэн 909 хүн байна. ХӨСҮТ /255/,  Цэргийн төв эмнэлэг /135/, Хан-Уул дүүргийн эмнэлэгт  нийт  592 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 54, хөнгөн 527 хүн эмчилгээнд байна.

Баянзүрх дүүргийн голомтод өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж 2 хоногийн хугацаанд 6 мянга гаруй хүнийг хамруулаад байна. Нийт хамрагдсан иргэдээс 6 хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Өчигдрийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор тэдгээрийн ар гэрийн хүмүүсийг тусгаарлах байгууллагуудын  ажилчдыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Ингээд ойрын хавьтал 191 тохиолдлоор нэмэгдсэн. Ойрын хавьтлаар 1253 хүн тусгаарлагдаад байна" гэв. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus