Монгол дахь хүйтэн агаарын масс гадаргын агаарын даралтын дэлхийн дээд амжилтыг эвдсэн байж магадгүй
Зүүн Азийг хамарсан өндөр даралтын маш хүйтэн агаарын голомт нь дэлхий дээр тэмдэглэгдсэн хамгийн өндөр барометрийн даралтыг үзүүлсэн байж болох юм хэмээн мэдэгдсэн байна. 2020 оны 1-р сарын 5 орон нутгийн цагаар өглөөний 7 цагт Завхан аймгийн Цэцэн-Уул  суман дахь далайн түвшний дундаж даралт 1094.3 миллибар буюу 32.31 инчэд хүрчээ. Энэхүү өндөр даралтын үед агаарын температур 49.9 хэмд (-45.5 Цельс) хүрч хүйтэрсэн байна.

2004 оны 12-р сарын 30-ны өдөр мөн Завхан аймгийн Тосонцэнгэлд ажиглагдсан 1089.4 миллибарыг Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан бөгөөд 750 метрээс дээш гарсан дэлхийн даралтын дээд рекорд гэж дүгнэж байжээ. Тосонцэнгэл нь далайн түвшнээс дээш 1725 метр өндөрт байрладаг бол Цэцэн-Уул 1928 метрийн өндөрт байрладаг байна.


                                           Зураг 1. Цэцэн-Уулын сансрын зураг

Цэцэн-Уулын энэхүү 1094.3 миллибар даралтыг ойр орших 5 өөр станцын хэмжилтээр баталгаажуулж байгаа юм байна (Зураг 2).


                              Зураг 2. Цэцэн-Уултай ойр орших бусад станцуудын хэмжилт

Хойд Америк тивийн хувьд АНУ-д 1989 оны 1-р сарын 31-нд Аляск мужийн Нортвей хотод хүйтэн агаарын давалгааны дараа 1078.8 миллибар тэмдэглэгдэж рекорд болсон байдаг бол Канадын Юкон дахь Даусон Ситид энэхүү дээд амжилтыг хоёр хоногийн дараа буюу 2-р сарын 2-ны өдөр 1079.6 миллибар хүрч эвдэж байжээ.

Энгийнээр бол агаарын даралтын хэмжээ гэдэг нь тухайн газар дээрх агаарын жин юм. Өндөр даралтын үед газрын гадаргад ойролцоо өтгөн, хүйтэн агаар хуримтлагддаг бөгөөд цэлмэг тэнгэр, тогтуун салхитай байдаг байна. Ялангуяа газрын гадарга цасан бүрхүүлтэй үед хэдэн зуун метрийн өндөрт байгаа агаараас газрын гадарга дээр илүү хүйтэн байдаг ба үүнийг ерөнхийд нь агаарын инверсийн үзэгдэл хэмээн нэрлэдэг байна.

Цаг уурын станцын агаарын даралтын үзүүлэлтийг далайн түвшний хэмжилтэд шилжүүлэн тооцдог. Учир нь эдгээр станцууд далайн түвшинтэй харьцуулахад янз бүрийн өндөрт оршдог ба тэднээс явуулсан мэдээллийг цаг агаарын зурагт тусгахад хүндрэл үүсгэдэг байна. Иймээс Дэлхийн цаг уурын байгууллага өндөр даралтын бүртгэлд зориулж өндрийн хоёр ангиллыг тогтоож өгсөн байдаг.

Уг хэмжилтийг тооцоолох аргууд өөр өөр байгаа учир яг одоогоор дэлхийн рекорд болох нь албан ёсоор баталгаажаагүй байна. Өмнөх рекорд буюу 2004 онд Тосонцэнгэлд ажиглагдсан агаарын даралтыг судлан эрдэм шинжилгээний өгүүллийг 2014 онд П.Гомболүүдэв тэргүүтэй судлаачид “International Journal of Climatology” сэтгүүлд хэвлүүлж байжээ.
Эх сурвалж: МУШУА
 А.Мөнх-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-01-16 00:46:38
    Агаарын даралтын дээд амжилт гэхээр, ийм уралдаан тэмцээн болоод, өрсөлдөж байдаг юм шиг л ойлгогдож байна. Одоогоор бүртгэгдсэн дээд хэмжээ, гм нэрлэж болно до...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-15 13:48:44
    Озоны цоорхой нөхөгдсөн нь хүйтэн өвөл
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах