This text will be replaced

ОХУ-ын тамирчин Кристина Макушенко усан сэлэлтийн гайхамшигт чадварыг харуулсан бичлэгийнхээ тусламжтайгаар Тик токийн од болжээ. Тэрээр усан санд спортын хувьд уламжлалт бус өндөр өсгийтэй гуталтай үзүүлбэр хийж байгаа бичлэгээ тавьсан аж. Өсгийтэй гуталтай усан доторх хатан хаан гэж нэрлэгдээд байгаа Макушенкогийн тик токод тавьсан бичлэг зургаан сая гаруй лайк цуглуулаад байгаа гэнэ. Одоо АНУ-д амьдардаг орос тамирчин жил хүрэхгүй хугацаанд цахим ертөнцөд 272  гаруй мянга дагагчтай болжээ.

Макушенко усан доор хийж байгаа бүжгийн үзүүлбэртэй бичлэгүүдээрээ физикийн хуулийг сөрж байгаа мэт санагдаж байгаа аж. Түүний хамгийн алдартай бичлэг нь усан сангийн ёроолд хэвтээд хөлөө 180 хэм эргүүлдэг бичлэг юм байна.




Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.