Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгж өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол байгаа юм. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна. 

Мөн байгууллагууд QR кодоо үүсгэж, үүдэн дээрээ байршуулсан ч иргэд түүнийг уншуулахгүй байх, аж ахуй нэгж, албан байгууллагууд үйлчлүүлэгчид болон байгууллага руу нэвтэрч буй иргэдийн QR кодыг зайлшгүй уншуулахад шаардлага тавьж ажиллахгүй байгаа зөрчлүүд гарсаар байна. QR мэдээллийн систем нь коронавирусийн халдварын дэгдэлтийн үед олон улсын жишгийн дагуу халдвар тээгчийн зорчсон, үйлчлүүлсэн байршлыг тогтоох, шууд болон дам хавьтлуудыг тогтоох эрсдэл үүсвэл цаг хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулах ач холбогдолтой юм. Тиймээс нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм. 

Бусдад түгээх
  • gplus