Орос орны хаанаас туйлын туяаг харж болох вэ?
 Өвлийн хүйтэн, богино өдрүүдэд туйлын туяа нь тэнгэрийг гэрэлтүүлэн байдаг. Хойд туйл орчмоор орших Оросын хойд бүс нутгийн зарим хэсэгүүд нь нүд гялбам үзэсгэлэнт туйлын туяаг үзэх тохиромжтой газруудын нэг юм.

1.Мурманск

   Хойд туйлийн цагирагаас хойш байрлах хамгийн том хот Мурманск нь туйлын туяаг харахад тохиромжтой. Мурманск хотын их гэрэлнээс болон туйлын туяа бүдэг харагддаг ч хотоос зайтай туяа тод харагддаг цөөн хэдэн газар бий. Оскарын шагналд нэр дэвшсэн "Левиафан" киноны зураг авалт хийгдсэн Териберкагийн далайн эрэг, Хибиний нурууны ойролцоох Кировск туяаг харах оновчтой цэгүүд болдог.

2.Аркангельск

   Хойд туйлын цагирагаас хойш орших Аркангельск хот нь Двина голын Цагаан тэнгисд цутгах хэсэгт байрладаг. Яг Мурмансктай адил, хэрэв та азтай бол туйлын туяаг харна, хотоос гарвал бага зэрэг харах боломж нэмэгдэнэ. Мөн Аркангельск хотод цөөн хэдэн уламжлалт модон байшингууд үлдсэн бөгөөд өдөр нь тэдгээр байшинд очиж үзвэл тохиромжтой.

3.Якут

   ОХУ-ын уугуул иргэдийн нэг цаа буга малладаг Якутуудын нутагт туйлын туяаг харах хэд хэдэн тохиромжит газрууд бий. Туяаг тод харах газар тус улсын нийслэлийн захад байдаг. Хойд Сибирийн бүгд найрамдах улс нь Орос болон дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг тул зоригтой, адал явдал эрэлхийлсэн аялагчдад зориулагдсан газар юм. 

4.Воркут

     Бүгд Найрамдах Коми улсын Воркута хотод зочлох нь туйлын туяаг харахад тохиромжтой юм. Воркута нь ЗСБНХУ-ын үед хамгийн том гулаг лагеруудын нэг байсан бөгөөд ойролцоох нүүрсний уурхайд ажиллах хүч болдог байв. Гулаг хаагдсанаас үүдэн тус хот нэлээд эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсан. Хотын орлогыг бүрдүүлэхийн тулд хотын дарга асан хуучин гулагийн лагерийг аялагчдад зориулан музей ч болгож байв.

5.Петрозаводск

      Санкт-Петербургээс хойш, Финландын хилээс холгүй орших Онега нуур орчмын үзэсгэлэнт оюутны хот нь үнэхээр зочломтгой бөгөөд танд европын хотуудын уур амьсгалыг мэдрүүлнэ. Зуны улиралд энэ хот нь Кижи арал руу аялаж буй жуулчдын дамжин өнгөрөх цэг болдог бол өвлийн улиралд хотоос туйлын туяаг харах боломжтой юм.

6.Таймир хойг

      Таймирын хойгоос хойш өргөрөгт орших газар нутаг Арктикийн цөөн хэдэн арал, Гренландын зарим хэсгийг эс тооцвол аль ч улсад байдаггүй. Энэ нутаг нь зэрлэг цаа буга, заарын үхэр, арктикийн үнэг болон цагаан баавгайгаар дүүрэн уулархаг нутаг юм. Энэхүү хойд Сибирийн бүс нутагт зун байдаггүй. Дулаан саруудад хамгийн дулаандаа ойролцоогоор 5 ° C хүрдэг бол өвлийн сарууд -60 ° C -аас хүйтэн байдаг.  Жилийн 285 хоног нь өвлийн улирал учир бүтэн жил шахуу үргэлжлэх харанхуй өдрүүд нь туйлын туяаг харахад тохиромжтой болгодог, ялангуяа бусад нутагт туяа харагдахгүй үед Таймирийн хойгоос харах боломжтой.

7.Нарян-Мар

       Сибирийн хойд хэсэгт орших Ненецкийн автономит мужийн энэхүү алслагдсан газарт жилд маш цөөн жуулчид очдог. Бүс нутгийг Урал болон Сибирийн бусад хэсэгтэй холбох олон маршрут нээгдэхийн хэрээр Нарян-Мар улам бүр тусгаарлагдах болжээ. Энэ нутагт Ненетийн соёл маш сайн хадгалагдан үлджээ. Тиймээс энд нутгийн уугуул иргэдийн ёс заншилтай танилцах, ардын аман зохиол сонсох, туйлын туяаг харах сайхан газар юм.

С.Цанжид
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ikh medegch 2021-04-16 05:31:52
    norwey ru niseed goyo orchind uzej bolno shde. ene orosiin holboonii nutguud zam hariltsaa muutai