Майк Пенсе Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулахаас татгалзлаа

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе ерөнхийлөгч Доналд Трампыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн тулд үндсэн хуулийн 25А дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзжээ. Тэрээр “Хуулийн энэ заалт нь шийтгэх болон хуйвалдааны зэвсэг биш” гэж тодруулан мэдэгдсэн байна. Мөн төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелосид илгээсэн захидалдаа “Майк Пенсе энэ өөрчлөлтийг ашиглах нь манай үндэстний их ашиг сонирхол, үндсэн хуульд нийцнэ гэж итгэхгүй байна. Ийм байдлаар 25А заалтыг шинэчлэх нь аймшигтай алхам” гэж бичсэн байна. Энэ шинэчлэлтийн дөрөв дэх хэсэгт дэд ерөнхийлөгч болон Кабинетийн танхимын нарийн бичиг нарын ихэнх нь ерөнхийлөгч эрх мэдлээ хэрэгжүүлэх, хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжгүй гэж үзвэл албан тушаалаас нь огцруулах боломжтой гэж заажээ.Тиймээс ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байденыг энэ сарын 20-нд албан тушаалаа хүлээж авах хүртэл ерөнхийлөгчийн албан тушаал, эрх үүргийг Майк Пенсед автоматаар шилжүүлж магадгүй аж. Харин түүнийг үндсэн хуулийн 25А заалтыг шинэчилж Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг татгалзаж байгаагаа мэдэгдсэний дараа АНУ-ын төлөөлөгчдийн танхимын ихэнх гишүүн Майк Пенсийг шинэчлэлт хийхийг уриалсан шийдвэрийг дэмжиж саналаа өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2021-01-15 13:27:19
    Donald pens hoer mandatguai . Binladen ogcor ogcor
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Onom 2021-01-14 17:46:31
    Buruu orchuulga.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах