Москвад очсон л бол заавал үзэх ёстой газрууд

1.Улаан талбай

     ОХУ-ын нийслэл Москва хотоор аялаж буй жуулчдын хамгийн их очдог газар бол Улаан талбай. Нэгэн цагт худалдаа эрхлэгчид бараа зарж борлуулдаг талбай байсан бол одоо хотын гол цэг болж, Кремль, Санкт-Василийн сүм хийд, Лениний бунхан болон бусад алдарт дурсгалт газруудаар хүрээлэгдддэг.

2.Гэгээн Василийн сүм хийд

   ОХУ-ын нийслэл хотын архетипийн дүр төрхийг Гэгээн Базилийн сүм хийдийн гялалзсан солонгон бөмбөгнүүдээс харж болно. Сонгино хэлбэртэй бөмбөлгүүд барилгыг галын дөлний дүрс шиг харагдуулахаар хийгдсэн. Энэхүү сүмийг 1500-аад оны үед Догшин Иван хийлгэсэн байдаг.

3.Лениний бунхан

   Лениний бунханд Оросын домогт хувьсгалч Владимир Лениний занданшуулсан шарил бүхий шилэн бунхан байрладаг. Бунхан анх 1924 оны 8-р сард олон нийтэд нээгдсэн бөгөөд жил бүр ойролцоогоор 2.5 сая зочид хүлээн авдаг.

4.Москва Кремль

     Европ дахь хамгийн том бэхлэлтийн нэг болох Кремль нь 2235 метрийн урттай. Кремлд ормогц  сонирхол татахуйц барилгууд, 20 цамхаг, дэлхийн хамгийн том хонх болон олон жилийн настай их буунууд танийг угтан авна.

5.Түүхийн музей

   Нео-Оросын хэв маягийг шингээсэн түүхийн музейг 1872 онд Иван Забелин, Алексей Уваров нар байгуулжээ. Нэгэн үе Анагаах ухааны  дэлгүүр байсан ч одоогоор өнөөгийн Оросын нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний түүхт овог аймгуудын дурсгалт зүйлс, тус улсын хамгийн том зоосны цуглуулга, мөн 6-р зууны Романовын хаант улсын цуглуулсан гар бичмэл, урлагийн бүтээлүүдийг багтаасан гайхалтай цуглуулгуудыг хадгалдаг музей юм.

6.ГУМ

    ОХУ-ын  их дэлгүүр GUM гайхалтай дотоод засалтай бөгөөд олон тансаг дэлгүүрүүд байрладаг. ГУМ 1890-1893 оны хооронд баригдаж 1920-иод оныг хүртэл дээдсийн худалдааны төв гэж нэрлэгддэг байсан энэхүү домогт дэлгүүрт одоо Dior-оос эхлүүлэд 200 гаруй брэндийн дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлгүүр хэсэх таны аялалын жагсаалтад багтаагүй ч GUM-аар заавал зочлоорой.

7.Арбатын гудамж

   Хотын төвд байрлах түүхэн гудамж Арбатын гудамж нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг юм. Арбатын гудамжинд кафе, ресторан, амьд хөгжмийн уран бүтээлчид,  бэлэг дурсгалын дэлгүүрүүд, шивээсний газрууд, хөшөө 

дурсгалууд мөн театрууд байдаг тул өдөр бүр олон жуулчид очдог.

8.Пушкины нэрэмжит улсын дүрслэх урлагийн музей

    Москва хотын хамгийн том урлагийн музей нь эртний соёл иргэншлийн, Италийн сэргэн мандалтын үеийн, Голландын алтан үеийн мастеруудын     гэх гурван хэсгээс бүрддэг. Үндсэн барилгад Боттичелли, Тиеполо, Веронес, Рембрандт нарын урласан бүтээлүүд байдаг бөгөөд зарим бүтээлүүд урьд өмнө олонд дэлгэгдэж байгаагүй бүтээлүүд юм. Мөн Европ ба Америкийн галерей хэсэгт импрессионист ба пост импрессионист зургуудын гайхалтай цуглуулгууд байдаг.

9.Горький парк

   Москва хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Горький Паркд зуны туршид фитнессээр хичээллэх, элсний волейбол тоглох, ширээний теннис тоглох, дугуйт тэшүүрээр гулгах, тэшүүрээр гулгах, дугуй унах, segway болон завь түрээслэх боломжтой. Өвлийн улиралд цэцэрлэгт хүрээлэнгийн хагас нь тэшүүрийн талбай болдог. Паркд задгай кино театр, орчин үеийн урлагийн гараж музей байдаг.

10.Спарров Хиллс

      Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд  олон төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй боловч  Сталины бариулсан долоон өндөр барилгын хамгийн өндөр барилгыг үзэх, Москва хотыг тольдох мөн кабель car-аар зугаалах боломжтой.

11.Большой театр

     Домогт Большой театр нь 1856 онд нээгдсэн бөгөөд сонгодог урлагийн   төлөөлөл болсон алдартай газруудын нэг юм. Барилга нь хоёр тайзтай бөгөөд балетын болон дуурийн тоглолтыг зохион байгуулдаг.

12.Останкино телевизийн цамхаг

   1967 онд баригдсан Останкино ТВ цамхаг нь тухайн үеийн дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг байв. Цамхаг нь шилэн шалтай, 360 градусын үзэмжтэй бөгөөд одоог хүртэл Москва хотыг бүхэлд нь харж болохуйц хамгийн сайн цамхагуудын нэг хэвээр байна. 

Эх сурвалж: theculturetrip.com
С.Цанжид

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • GG 2021-01-14 13:56:40
    sankt n zugeer moskwa-d yuy uzeh v dd, hugiin gAZAR
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах