Бүх төрлийн ачаа тээвэр 2020 онд өмнөх оноос 12.6 хувиар буурлаа

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 онд 60.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 8.7 (12.6%) сая тонноор буурсан байна. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 10.4 (25.4%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.

Авто замын тээвэр

Авто тээврээр 2020 онд 30.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 124.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 10.4 (25.4%) сая тонн, зорчигчид 44.3 (26.3%) сая хүнээр тус тус буурсан байна.

Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 6.8 сая тонн буюу 20.2 хувиар, зорчигч тээврийн хувьд нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 40.4 (26.5%) сая хүнээр буурсан нь нөлөөлсөн байна. Харин 2020 оны 4 дүгээр улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлаас 3.2 (34.5%) сая тонноор өсөж, зорчигчид 11.2 (30.0%) сая хүнээр буурсан байна.

Төмөр замын тээвэр

Төмөр замын тээврээр 2020 онд 29.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.7 (6.0%) сая тонноор өсжээ.

Агаарын тээвэр

Агаарын тээврээр 2020 онд 2.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 3.2 (56.0%) мянган тонноор буурсан байна.
 

С.Цог

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-01-14 07:49:35
    яаралтай төмөр замаа тавиад наад абааруудаа жагсаалаас бүр мөсөн гарга манайх шиг машинар зөөдөг улс байна уу айн
    162.158.183.172
    Мэдэгдсэн Хариулах