Хар тахал нь санаатайгаар бүтээгдсэн байх магадлалтай

         Парисын их сургуулийн(University of Paris) эрдэмтэд XIV-р зууны үед Европ, Ойрхи Дорнод, Ази тив даяар тархаж, 25 сая орчим хүний амийг авч одсон “хар тахал” нь 1345 оны 4-р сарын 20-ны өдөр үүссэн гэж үзээд байна.

          XIV-р зууны эрдэмтэд “хар тахал”-ыг yersinia pestis бактериас үүдэлтэй гэж үзэж байв. Тахлын вирус ихэнх тохиолдолд  хархнуудаар зөөвөрлөгдөн, тэднийг үхэх үед бусад хөхтөн амьтдад вирус нь тархдаг байжээ. 1320 оны орчимд Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт анх хүнд хар тахлын вирус үүссэн байх магадлалтай гэж дүгнэж байсан ч саяханы судалгаагаар Европт хэдэн мянган жилийн өмнө аль хэдийн үүссэн ч гэж үзэж байгаа юм байна. Ихэвчлэн тахлаар өвчилсөн хүмүүст эхлээд толгой өвдөх, халуурах, ханиалгах шинж тэмдэг үзэгдэж удалгүй арьсан дээр хар, нил ягаан толбо тууран долоо хоногийн дотор үхэлд хүрдэг байв. 

        Монголын эзэнт гүрний зарим нүүдэлчин овог аймгууд тахалд нэрвэгдсэний дараа өмнөд, зүүн зүг рүү чиглэн Хятад, Энэтхэг рүү нүүсэн байдаг. Ингээд удалгүй ихэнх газарт амиа алдсан хүмүүсийн тоо өндөр болж эхлэсэн байна. Алтан ордны улсын хаан Жанибег 1343 онд Италийн мэдэлд байсан Крымийн Каффа хотыг бүслэн тулалдаж байх үед тахал маш хүчтэй тархсан байдаг. Тухайн үед Монголчууд цайз руу чиглүүлэн тахлаар үхсэн хүмүүсийн цогцсыг харваж байв. Энэ нь хэдийгээр баттай биш байж болох ч тахал тээсэн хархнууд Ази, Ойрхи Дорнодоос Европ руу аялж буй хөлөг онгоцнууд дээр олон байсан нь бол гарцаагүй үнэн баримт юм. Удалгүй боомт хотууд бүгд хар тахалд нэрвэгдэж эхэлсэн байна. Венец хотд нийтдээ 100,000 хүн нас барж, дэгдэлтийн оргил үед өдөр бүр 600 орчим хүн нас барж байжээ.

        1347 онд тахал Франц улсад  хүрч, Парис хот ойролцоогоор 50,000 хүнээ алдсан байдаг. Дараа жил нь тахал Их Британид хүрэв. Ихэнхи улс орнууд өөрсдийгөө дээд зэргийн дархлаатай, тахалд нэрвэгдэх боломжгүй гэж сайрхаж байсан боловч тахал Евразид бүхэлд нь томоохон хохирол авчиржээ. 1352 он гэхэд  Европ тивийн нийт хүн амын гуравны нэг нь тахлаар үхсэн байв.

      Олон улс орнууд тахлыг оддын хөдөлгөөнөөс үүсэн бус еврей хүмүүсийг үүсгэсэн гэж үзэн олон мянган еврейг шатааж алсан байдаг. Номлогчид энэ тахлыг бурханы шийтгэл гэж үзсэнд, энгийн иргэд олноор залбирал үйлдэж, хэрэв амьд үлдвэл өөрсдийн шашин шүтлэгт ихэд талархан баярлаж байв. 1700-аад он хүртэл тахал үе үе тархаж байсан боловч 14-р зуунаас хойш дахин тархалт өндөр хэмжээнд хүрээгүй байна.

        Эх сурвалж:History.com

      

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.