Улаанбаатар хот, Хөвсгөл аймагт газар хөдлөлт боллоо

Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр (EMCS-CSEM) өнөөдөр буюу 1-р сарын 12-ны өглөө ОХУ-Монгол улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь  Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

 Монгол Улсад 30 жилийн өмнө буюу  1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.





С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2021-01-12 03:50:30
    Beltgeltei baizgaa !!! Onzgoi baidliinhnii surgaltaar zaasan zuiluudee sain sanah heregtei dee !
  • Бат 2021-01-12 03:36:19
    г/хөд-жээ маргааш хотод хөдөлж болно таашгүй 3000 жилийн давтамжтай хүчтэй газар хөдлөлт хот орчимд болдог одоо бид үүнийг үэзэх байх хотын барилгууд бэлэн үү...