Аутизмын эмгэгийг Монголд оношлоно
Манай улсад аутизмын эмгэгийг эцсийн байд­лаар оношлож, үнэлгээ хийх мэргэжилтэн ха­раа­хан байхгүй байгаа. Тиймээс энэ төрлийн эмгэг­тэй байж болзошгүй хүүхдүүд гадаад орнуудад очиж оношлуулах шаардлагатай болдог гэнэ.

Тэг­вэл аутизмын эмгэгтэй хүүгийн эцэг эхийн санаа­чил­гаар үүсгэн байгуулагдсан “Анд хүүхдүүд” ТББ-ын урил­гаар БНСУ-ын Сөүл хотын Ёнсей северанс эмнэл­гийн Хүүхдийн сэтгэцийн тасгийн эрхлэгч Док­тор.Сон Дон-Хо эмчээр ахлуулсан дөрвөн мэр­гэжилтний бүрэлдэхүүнтэй баг Монголд ажиллаж бай­гаа аж. “Анд хүүхдүүд” ТББ нь аутизмын эм­гэг­тэй хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд тус­лах зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Мөн дэргэдээ аутизмтай хүүхдүүдэд зориулсан сур­галтын төв, цэцэрлэг байгуулсан байна.

Тус төвд нь ХБНГУ-ын Аутиз­мын холбооноос сэтгэл зүйч багш уригдан ирж ажиллаж байгаа ажээ. Аутизм нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг мэдрэлийн системийн эмгэг бөгөөд хөгжлийн цогц чадвар ал­дагдах байдал гэнэ. Аутизмтай хүмүүс орчны бо­дит байдлаас үл хамааран өөрийн хэрэгцээ, со­нир­хол, хүслээрээ зан үйл, сэтгэл хөдлөл, үйл ажил­лагаагаа зохицуулдаг өвөрмөц хандлагатай юм байна. Сүүлийн жилүүдэд Аутизмын тархалт хурд­тай нэмэгдэж байгаа бөгөөд АНУ-ын Аутизмын ний­гэмлэг судалгаагаар  68 хүүхэд тутмын нэгд аутиз­мын эмгэгтэй байх магадлалтай гэсэн тоо гарчээ. Энэ эмгэг нь хөв­гүүдэд охидоос дөрөв дахин их тохиолддог бай­на.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.