Л.Мөнхтүшиг: АНУ-ын захиалгат хөлсний нислэг байсан бөгөөд ирсэн 38 хүнийг ''Кемпински'' зочид буудалд тусгаарласан

ЭМЯ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Эхний мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг  хийлээ. 


Л. Мөнхтүшиг: УОК-ын шуурхай хуралдаанаас өнөөдөр гарсан шийдвэрийг танилцуулъя. Өнгөрсөн хугацаанд дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Солонгос улс руу үйлдэгдэх байсан тусгай үүргийн нислэгүүд цуцлагдсан. Дотоодын нөөц бололцоо тусгаарлах байртай уялдуулан эхний нислэгээр ирсэн хүмүүс тусгаарлах байрнаас гарсны дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж энэ сарын 15-ны өдөр Солонгос улс руу тусгай үүргийн нэг нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Бэлтгэл ажлыг хангаад эхэлсэн. Энэ нислэгээр 150-160 орчим иргэнийг авчирна. Нислэгт хамаарах хүмүүсийн хувьд  арваннэгдүгээр сард нислэгийн тийзээ баталгаажууулсан байсан иргэдийг тэргүүн ээлжинд авна. Дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан ГХЯ өнгөрсөн өдрүүдэд хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг ЭСЯ-аар дамжуулан авч байгаа.  Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 6787 хүрээд байна. Үүнээс БНСУ-д 4692 иргэн байгаагаас нэн яаралтай ирэх хүсэлтэй иргэд 1500 хүрсэн байна. 

Өчигдөр шөнө Улаанбаатарт газардсан нислэгтэй холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд нэлээдгүй явж байна. Нислэгтэй холбоотой залруулга хэлэхэд энэ нь МИАТ компанийн ачаа тээврийн карго нислэг байгаагүй.  АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ өнгөрсөн хугацаанд томилолтын хугацаа нь дууссан дипломат ажилтнуудаа буцаах, буцсан ажилтнуудын оронд томилогдож шинээр ирж байгаа дипломат ажилтнуудаа авах  хүсэлтийг ГХЯ-нд тавьсан. ГХЯ-наас дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уг асуудлыг нэлээдгүй хугацаанд  хойшлуулж ирсэн. АНУ-ын засгийн газар өөрийн дипломат ажилтнуудаа тээвэрлэх асуудлын хүрээнд монгол улсын нөхцөл байдлыг хүндэтгэж иргэдийн тусгаарлах байранд нөлөөлөхгүйгээр, монгол иргэдийг авчрах онгоцонд суудал авахгүйгээр МИАТ компанийг дэмжсэн хөлсний нислэг байсан.  Энэ нислэгээр АНУ-ын ЭСЯ-ны 30 , НҮБ-ын ажилтан 3, Монголын 5 иргэн ирсэн. Энэ таван иргэнтэй холбоотой асуудлын хувьд 2 иргэн нь арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Сөүл рүү ниссэн, нэг нь Солонгос улс руу нэвтрэх нөгөөх нь АНУ руу зорчихоор төлөвлөж байсан. Харамсалтай нь тодорхой зөрчлийн улмаас тухайн улсууд хилээрээ нэвтрүүлээгүй учир Инчеоны нисэх буудалд 10 гаруй хоносон. Энэ  тохиолдолд тээвэрлэж ирсэн компани нь буцаах ёстой байдаг. Нэг нь  эмч бөгөөд БНСУ руу эмчилгээнд явсан өвчтөнийг ажлын зайлшүй шаардлагаар хүргэж өгөөд ирж байгаа юм. Мөн 2 хүний хувьд ар гэрийн хүн нь маш хүнд өвчтэй байсан учраас сахиураар явсан хүн эргэж ирсэн . Таван монгол иргэнийг гадаад улсын захиалгат нислэгээр авчрах хүсэлтийг дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлсэн. Ирсэн 38 хүнийг Кемпински зочид буудалд тусгаарласан.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Г 2021-01-07 10:41:26
    Раднаасэд гээд Авилгачин хулгайч юу хииж Со д явсан юм бэ! Ард түмнээр их л тохуурхаж бна даа!
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах