Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Катарын Дохаг зорино

Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн Катар улсын Доха хотноо эхлэх гэж байна. “Doha-2021 World Masters” тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдөнө. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагчын хамт эх орноосоо мордох гэж байна.

 

Баг тамирдыг гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Чимэд-Ёндонгийн Болдбаатар нар удирдан оролцоно. Манай тамирчдаас “Мастерс”-ийн урилга ирсэн тамирчдаас -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар оролцох байсан ч бэртлийн улмаас тэмцээнд зодоглох боломжгүй болжээ.

“Doha-2021” World Masters тэмцээнд түрүүлсэн жүдоч 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медальтан 900 оноогоор чансаагаа ахиулна.

Манай баг тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу өнөөдөр коронавируст “Ковид-19” /PCR/-ийн 2 дахь шинжилгээгээ өгөөд энэ сарын 8-нд "Хүннү Эйр" компанийн нислэгээр яваад 14-ний өдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.

Сүүлийн Мастерс БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 сард болоход манай тамирчид 2 мөнгө /Г.Наранцэцэг, Г.Хэрлэн/, 1 хүрэл медаль /Ё.Басхүү/ хүртсэн билээ.

 “Doha-2021 World Masters” тэмцээнд оролцох тамирчид:

Эрэгтэй

  • -60кг МУГТ Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/
  • -60кг ОУХМ Л.Өнөболд /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
  • -66кг ОУХМ Г.Хэрлэн /World Masters-ийн алт, мөнгөн медальт/
  • -66кг ОУХМ Ё.Басхүү /World Masters-ийн хүрэл медальт/
  • -73кг ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
  • -73кг МУГТ Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
  • -81кг С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/
  • -81кг ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
  • -90кг ОУХМ Г.Алтанбагана /Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
  • +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/

Эмэгтэй

  • -48кг МУГТ М.Уранцэцэг /ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/
  • -48кг ОУХМ Г.Наранцэцэг /World Masters-ийн мөнгөн медальт/
  • -52кг ОУХМ Л.Сосорбарам /Залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга/
  • -52кг ОУХМ Б.Хорлоодой /Дюссельдорфын Гранд Слам тэмцээний хүрэл медальт/
  • -57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа /Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт/
  • -63кг ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/
Эх сурвалж: МҮОХ
А.Түмэнбаяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-01-07 22:44:46
    Жүдочдоо хайрлах юмсан даа. Эднийгээ ийм хэцүү үед заавал тийш нь явуулах хэрэг байна уу. Зардал онгоц нь нь ч яахав. Эд нар маань л аюулыг сөрж явах юм даа.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах