Хэрэв та Төрийн банканд данстай бол ''Гялсбанк''-нд онлайнаар бүртгүүлээрэй

Төрийн банк цар тахлын үед харилцагчдаа гэртээ байхыг уриалж, байгаа газраасаа бүх төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэж болох “Гялсбанк”-аа онлайнаар нээхийг санал болгож байна. Хэрэв та Төрийн банкны данстай бол дараах зааврын дагуу банканд ирэлгүйгээр “Гялсбанк” үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

Онлайнаар Гялсбанканд бүртгүүлэх 6 алхам  :

1.       E-Mongolia буюу Дан системд бүртгэлтэй байх шаардлагатай. /Дан системд бүртгэлгүй бол бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлэнэ үү./  

2.       Гар утасны болон компьютерийн интернет хөтчөөр www.ibank.mn хаягт хандан  Гялсбанкны хэрэглэгч болох хэсэгт дарж  нэвтэрнэ.

3.       Өөрийн регистрийн дугаарыг бичин цааш үргэлжлүүлэх товч дарснаар тухайн иргэн өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв оруулан бүртгүүлэх товч дарна.

4.       Бүртгүүлсэн дугаарт мессежээр ирсэн баталгаажуулах кодыг оруулна.

5.       Бүртгэл дууссаны дараагаар танд анхааруулга өгөх бөгөөд зөвшөөрч байна товчийг дарснаар таны мэдээлэл банканд очно.

6.       Тухайн харилцагчийн бүртгэлтэй Viber дугаарт Төрийн банкны 8003****  тусгай дугаараас мэдээллийн эрх бүхий  мэргэжилтэн видео дуудлагаар нэг удаа холбогдон харилцагчийн мэдээллийг шалган баталгаажуулалт хийснээр Гялсбанк үйлчилгээ идэвхэжнэ.

Цар тахалын үед гэрээсээ гарч банканд дугаарлах шаардлагагүй цагаа хэмнэн интернэт банкандаа онлайнаар бүртгүүлэн үү.
 

Stay at home!!!

Бусдад түгээх
  • gplus