ЭЕШ өгөх сурагчид ''Цахим зөвлөх''-өөс хичээлүүдээ үзээрэй

ЕБС-ийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Энэ удаагийн сурагчдын амралт дэлхий нийтээр тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан урт хугацаанд төлөвлөгдсөн. Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээ марталгүй, сонирхолтой аргаар давтах нь чухал гэдгийг багш нар хэлж буй. Тиймээс сурагчид econtent.edu.mn цахимд байршуулсан интерактив жишиг контентоос сонгон хичээлээ бататгах боломжтой гэдгийг БШУЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, тус цахимд дөрөвдүгээр ангийн Хүн ба байгаль хичээлийн “Гэрэл сүүдэр” долдугаар ангийн Эрүүл мэндийн хичээлд “Өөртөө итгэлтэй байдал”, мөн Нийгмийн хичээлд “Өрхийн төсөв”-ийн талаарх мэдлэгийг багтаасан маш сонирхолтой 26 хичээлийг шинээр нэмжээ. Энэ хичээлийг бэлтгэхэд Засгийн газрын дэмжлэг, БШУЯ-ны захиалга, COVID-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих НҮБ-ын нэгдсэн төсөл, Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлсэн. Тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг “Монгол Контент” ХХК НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын боловсролын багийн оролцоотой бэлтгэж байгаа аж.

Энэ интерактив хичээлүүдийг монгол хэлээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттой шат дараатайгаар  бэлтгэн хүргэх юм. Монгол хэлээрх интерактив 26 хичээл нэмэгдсэнээр econtent.edu.mn-д одоо байгаа нийт 52 интерактив хичээлээс эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийх боломжтой юм.

ЭЕШ-ын теле хичээлүүдийг цахимд давхар байршуулна

Боловсролын үнэлгээний төвийн “Цахим зөвлөх” портал цахимд http://help.eec.mn -д ерөнхий боловсролын сургуулийн XII ангийн суралцагчид болон багш нарт элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд туслах зорилгоор хэрэгтэй хичээлүүдийг нь байршуулжээ. Тухайлбал, өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулга дээр илүү төвлөрсөн элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, ЭЕШ-ын зөвлөмжүүд, видео хичээл, жишиг даалгавар, цахим хичээл, мэдээ мэдээлэл, даалгаврын тайлбар, ЭЕШ-ын журам гэсэн мэдээллийг байршуулсан байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны https://econtent.edu.mn/lessons/EBS/12rangi/Elcelt,  Боловсролын үнэлгээний төвийн Нээлттэй даалгаврын сангийн http://itembank.eec.mn/ гэсэн цахимаас болон МҮОНТ-ийн сувгаар элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдийг 15:20, 15:00 цагаас хуваарийн дагуу хүлээн авч үзээрэй  гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

ЭЕШ-ын хичээлүүд: 

vДаваа: Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг

vМягмар: Хими, Биологи

vЛхагва: Математик, Англи хэл

vПүрэв: Физик, Газар зүй, Монгол хэлбичиг

vБаасан: Монгол хэл, Монгол Улсын түүх

 

Мөн Боловсролын үнэлгээний төвийн Нээлттэй даалгаврын сангийн программд тус­гай хэрэгцээт боловсрол олгодог сургуулийн суралцагчдад зориулсан, 2017-2019 оны Улсын шалгалтын сэдэв, даалгавруудаас бүрдсэн 7387 даалгаврыг  байршуулжээ. Эдгээр даал­гавар нь  судлагдахууны төрөл, боловсролын түв­шин, хүнд, хөнгөний зэрэг,  даалгаврын хэлбэрээр ангилагдсан учраас  багш, эцэг эх, асран хамгаалагч, суралцагч та бүхэн  www.itembank.eec.mn/tusgai холбоосыг ашиглан, даалгавруудыг гүйцэтгэж, улсын шалгалтдаа бэлдэх боломжтой.  Нэвтрэх нэр, нууц үгийг тухайн тусгай сургуулиудын сургалтын менежерүүдтэй холбогдон аваарай хэмээн зөвлөж байна. 

Ахлах ангийнхан цахимаар давтлага авч болно

Мэдээллийнхээ төгсгөлд онцлоход БШУЯ Боловсролын хүрээлэн, www.aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад бэлэн болсон байна. Цахим хичээл 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-нийг хүртэл үнэ төлбөргүй явагдах юм байна.  Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Нийслэл, 21 аймгийн нийт 602 сайн дурын үндсэн дээр давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангажээ. Тиймээс сурагчид идэвхтэй оролцож мэдлэг, чадвараа баталгаажуулахыг уриалж байна. Мөн энэ цахим хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц, дүнд нөлөөлөхгүйг албаны хүмүүс тодотгов.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Б.Туул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.