Оюутолгойн татварын өрийн асуудлаар хариулт өглөө
Өчигдөр С.Ганбаатар гишүүн “Оюутолгой” компанийн төлөх ёстой байсан 130-аад сая долларын татварын өрийг 30 сая болгон бууруулсаныг хууль бус хэмээн үзэж, энэхүү актыг хийгчдийг АТГ-т шалгуулахаа өчигдөр мэдэгдсэн билээ. Ингээд уг акттай холбоотой материалуудыг ил болгохыг тэрбээр холбогдох хүмүүсээс шаардсан юм.

Тэгвэл асуудлын хариуд өнөөдөр  Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай мэдээлэл хийж, дараах тайлбарыг өглөө.Тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүсэлтэд дурдсан мэдээллүүдийг хүргүүлсэн гэнэ.

Оюутолгой ХХК-аас Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн энэ оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасныг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан. Энэ тухай мэдээллийг түүнд хүргүүлсэн. Харин С.Ганбаатар гишүүний хүсэлтэд дурдагдсан баримтыг Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулах ёстой. Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй гээд “Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” гэлээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.