Н.Энхболд гишүүний бухимдал
Өчигдөр үдээс өм­нө УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хорооны хуралдаан хү­лээлт ихтэй, тэр хэрээр хэл амтайхан болж өнгөрсөн. Өглөө 08:30 цагт эхлэх байсан байнгын хорооны хурал­даан сур­­сан зангаараа нойр ихтэй гишүүдээ хү­лээц­­гээж цаг гаруй сун­жирсан бол хоцорч ирсэн АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат Зас­гийн газрын бүтцийн талаар завсарлага авч байгаагаа мэдэгдэж гишүүдийг багагүй бу­химдуулсан юм.

Харин АН-ын бүл­гийн завсарлага төдөл­гүй дуусч үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны ху­ралдаан үргэлжлэн явагд­­сан. Гишүүд зарч­мын зөрүүтэй олон санал гаргаж байнгын хорооны дарга ч олон удаа санал хураалт явуулах ажилтай бол­сон.

Харин гурван тэр­бум төгрөгөөр ши­нэч­лэгдсэн байнгын хорооны хуралдааны танхимын шинэхэн тө­хөөрөмжийг Ерөнхий сайдаас эхлээд олон гишүүн ажиллуулахдаа алдаа гаргаснаар са­нал хураалт буруу яваг­даж УИХ-ын сөрөг хүч­нийхэн багагүй нерв­тэцгээв.

Ялангуяа төдийлөн бухимдлаа ил гар­гаад байдаггүй Н.Энх­болд гишүүн дуугаа өндөрсгөж “Байнгын хорооны дарга аа та ажлаа хийж чадахгүй байна, наад санал ху­раалтаа дахин явуул. УИХ-ын Тө­рийн бай­гуулалтын байн­гын хорооны дарга төрийн ажлыг ингэж хийж таарахгүй” гэж дахин дахин мэдэгдэж, А.Бакей дарга ч алдаагаа хурдан засч ха­рагдсан.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.