2021 онд бүх нийтээр амрах өдрүүд

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилийн турш есөн баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Тэгвэл ирэх 2021 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийн хүрээнд ажлын  12 хоног амрахаар таарч байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жил таарч байгаа учир сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна. 

2021 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна. 


Шинэ Жил /Нэгдүгээр сарын 1/- баасан гариг - нэг хоног амарна
Цагаан сар /Хоёрдугаар сарын 12,13,14/ - баасан, бямба, ням гариг - гурав хоног амарна
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр /Гуравдугаар сарын 8/ - даваа гариг -  нэг өдөр амарна
Бурхан багшийн их дүйчин өдөр /Тавдугаар сарын 26/ - лхагва гариг - нэг өдөр амарна
Хүүхдийн баяр /Зургаадугаар сарын 1/ - мягмар гариг - нэг өдөр амарна
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр / Долдугаар сарын 11,12,13,14,15/ - ням,даваа, мягмар, лхагва, пүрэв гариг - таван өдөр амарна
Их эзэн Чингис  хааны мэндэлсэн өдөр /Арваннэгдүгээр сарын 5/ - баасан гариг - нэг өдөр амарна
Улс тунхагласан өдөр /Арваннэгдүгээр сарын 26/ -  баасан гариг -  нэг өдөр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр /Арванхоёрдугаар сарын 29/ - лхагва гариг - нэг өдөр амарна

С.Цог
Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.