''Мөнххада'', ''Тэнүүн Огоо'' компаниуд төрийн байгууллагуудын шийдвэрийг үл тоов

Хатуу хөл хорионы дэглэмийг дахин дөрвөн хоногоор сунгалаа. Учир нь нийслэлд халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбогдон дээрх шийдвэрийг гаргасан юм. Энэ нь зарим хувь хүн байгууллагуудын хариуцлагагүй, албаны шийдвэрийн тогтоолыг үл тоосон үйлдлээс эхтэй гэж хэлэхэд буруудахгүй.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Тав, арваараа нийлж салхинд гарч байна. Гурав дөрвөөрөө уулзаж пиво ууснаас үүдэлтэй халдвар тархах асуудлууд гарсаар байна. Тухайлбал, "Тэнүүн-Огоо" компанийн ажилтан 10 гаруй хүнтэй нийлж салхинд гарсан, “Мөнххада” компанийнхан хоёрдугаар сарын 23-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн урд өдөр байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан. Цөөн хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс бол ард иргэд хөл хорионд орох нөхцөл байдал үүсэж байна” хэмээсэн юм.

О.ОНОН
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus