Нийт 24 худалдааны зах, төвийн 205 ажилтан, 1423 худалдаа эрхлэгчээс шинжилгээ аваад байна

Улаанбаатар хотын хүнсний зах, худалдааны төвүүдийн ажилтан, худалдаа эрхлэгчдийг PCR шинжилгээнд хамруулах үйл ажиллагаанд 32 улсын байцаагч хяналт тавин ажиллаж шинжилгээ авах өрөө тасалгааны бэлэн байдал, бэлтгэл ажлыг шалгаж зөвлөгөө өгөв. Шинжилгээ авах явуулын баг нийт 24 худалдааны зах, төвийн 205 ажилтан, 1423 худалдаа эрхлэгчээс шинжилгээ аваад байна.

Мөн Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн 28 хоногийн турш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд энэ сарын 01-03-ны өдрүүдэд аймгийн хүн амын 10 хувийг PCR шинжилгээнд хамруулахаар төлөвлөж, 2021.01.03-ны өдрийн 19 цагийн байдлаар 11,978 хүнийг шинжилгээнд хамруулсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ авч байгаа цэгүүдэд хяналт тавьж ажиллажээ.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.