Хөл хориог дахин 14 хоногоор сунгах саналыг дэмжжээ
УОК 2021 оны анхдугаар хурлаа онлайнаар хуралдлаа. Хурлаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд хэрэгжүүлсэн байдал зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Улмаар хөл хориог сунгах шаардлагатай гэх санал ЭМЯ-аас гаргаж, УОК дэмжсэн байна.
УОК уг шийдвэрээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, баталгаажуулна.

Засгийн газрын 2021 оны анхдугаар ээлжит бус хурал 14:00 цагт болох аж. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus