“LUXURIOUS” оргилуун дарсыг ариутгаагүй шилэнд савласан уу?

Шинэ он солигдохтой зэрэгцэн Цэс Хайрхан ХХК-ийн оргилуун дарстай холбоотой бичлэг цахим орчинд тархсан. Тодруулбал, тус үйлдвэр нь  “Советское” болон “Тансаг” нэртэй бүтээгдэхүүний шошгийг дарж, битүү өөр өнгийн цаасаар бүрэн “LUXURIOUS” оргилуун дарс нэрээр борлуулсан байна. Харин хэрэглэгчид уг дарсны гандах бүрээс цаасыг хуулж, цахим орчинд түгээснээр дээрх зөрчлүүд шил дарааллан илэрсэн юм. Иймээс ШӨХТГ-аас уг асуудлаар Цэс Хайрхан ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж, тайлбар авсан байна. Тэдний зүгээс  2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг ашигласнаа хүлээн зөвшөөрсөн байна.

Гэвч нэг биш их хэмжээний шошготой саванд үйлдвэрлэл явуулж байхад ээлжийн хянагч, үйлдвэрийн удирдах түвшнийхэн мэдээгүй байна гэдэг боломжгүй зүйл. Мөн “Советское” болон “Тансаг” зэрэг бүтээгдэхүүний шилэнд дахин савлагаа хийсэн бол угааж ариутгах явцад шил шошго арилах ёстой. Гэвч Цэс Хайрхан ХХК-ийн оргилуун дарсаа шууд шошготой шилэнд савласан байна.  Энэ нь үйлдвэрлэхдээ ариутгал, цэвэрлэгээг хийсэн эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Ийнхүү үндэсний үйлдвэрлэл нэрээр хэрэглэгчдийн итгэл дээр дөрөөлөн ашиг олох замаар ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл гаргасан нь  олон нийтийг бухимдуулж байна.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gg 2021-01-05 23:29:57
    yaadiin uuya
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • fd 2021-01-05 23:21:33
    neg udaa urshuuee uunaaa
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Hdh 2021-01-05 15:36:49
    Tsagaan davaanii hogiin tseg deer 1 shil hed gej bn
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2021-01-04 17:47:41
    undug nogoo odoo dars yu bolj bnadaa undesnii uildveriin buh yum unetei bdgiin nuuts tailagdaj bna une nemj damlan hudalddag l yum bna
    162.158.7.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Захирал 2021-01-04 12:45:49
    1 усаар зайлсан.Цаг давчуу байсан учраас орлогоо бодоод бушуухан 1 зайлсаан.Яах гээд байгаан
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2021-01-04 11:42:28
    Шууд хааж хурааж аваад дуудлага худалдаагаар зар. Арай зөв сэтгэлтэй нэг нь авах болтугай
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • муу бна даа 2021-01-04 10:05:38
    үндэсний үйлдвэрлэлээ дэмж гээд л сүржигнээд байдаг, ҮҮ-д нь итгэх арга даанч алга даа
    162.158.7.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-04 07:48:48
    үнэхээр найдваргүй мөнгөний төлөө яахаас ч буцахгүй шууд хаах хэрэгтэй
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2021-01-04 06:30:26
    udirdlaguudiig ni shorond hii
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
    • Ши жинпин 2021-01-04 12:46:40
      Хай манайд өгбаа
      172.69.45.143
      Мэдэгдсэн Хариулах
  • Hehe 2021-01-04 06:28:09
    Шилээ буцааж заръя. Танайх л ганцаараа цуглуулдаг юм байна. Хаана авч байна вэ? Хаха
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Үндэсний гэгчид үл итгэмой 2021-01-04 05:36:47
    Ингээд л монгол хүнд , үндэсний үйлдвэрлэгчид гэгчид итгэхэд бэрх байх юм. Хятад ногоог монгол гэж хууртагдаж их ч удаан хэрэглэж байснаа с19 ачаар мэдсэн!!!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах