
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 3-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, автолабораториуд, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 13621 хүнд хийгдсэн шинжилгээнээс 23 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Илэрсэн 23 тохиолдлын 2 нь 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний 3 дахь давтан шинжилгээнээс илэрлээ. Хоёр нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээнд оролцож байсан эмч, сувилагчаас илэрсэн. 19 нь Улаанбаатар хотын голомтуудын хавьтлаас илэрсэн байна. ХӨСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүлээс, "Мөнххада" ХХК-ийн ажилчдын гэр бүлээс, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой хавьтлуудаас илэрлээ.
Дотоодын нийт тохиолдол 795 боллоо.
Өнөөдөр 9 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1286, эдгэрсэн 878 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 398 хүн эмчилгээнд байна" гэв.
С.Тайшир
Оллоо.мн