Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар Алтанбулаг боомтод Олон улсын автомашины чирэгч сольж тээвэрлэх туршилтын ажлыг зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ.

Гадны ачаа тээврийн автомашин Алтанбулаг боомтод ирж чиргүүлээ салгаж орхиод дан чирэгч толгой нь буцаж гарах, Монголын тээврийн автомашины чирэгч толгой чиргүүлийг авч хатуу хяналтын дор Улаанбаатар хүргэж ачааг буулгаад хоосон чиргүүлийг буцааж боомтод хүргэх, гадны ачаа тээврийн авто машины чирэгч толгой эргэн орж ирж чиргүүлээ авч гарахаар зохицуулсан автомашины чирэгч сольж тээвэрлэх ажил нь “Ковид-19” цар тахлын нөхцөлд гадны тээврийн хэрэгслийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй байх, жолооч нарыг халдвараас хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа туршилтын арга хэмжээ юм.

Шуурхай бүлэг /2021/01/02/ Алтанбулаг боомтод ажиллаж, тус боомтод эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн ачсан олон улсын 20 автомашины чирэгчийг солих туршилтын ажлыг ХХЕГ, МХЕГ, ГЕГ хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд Алтанбулаг боомтоос үдэш хөдөлсөн тээврийн цуваа өчигдөр /2021/01/03/өглөө Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.

Цуваа мэргэжлийн байгууллагуудын хяналттай гаалийн хоёр талбайд ачаагаа буулгаад Алтанбулаг боомт руу буцаж, хилийн цаана хүлээж байгаа олон улсын тээвэрлэгчдэд хоосон чиргүүлийг хүргэж өгөх юм.  

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-01-04 02:21:54
    Эртнээс л эхлэхгүйдээ юмны үнэ их өслөө харамсалтай байна
    162.158.7.216
    Мэдэгдсэн Хариулах