Өнөөдөр хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэнэ

УОК, Засгийн газар өнөөдөр хуралдаж, хөл хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.  Баянзүрх дүүргээс голомттой цар тахлын тархалтыг тогтоон барих зорилгоор нийслэлд 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаа лхагва гарагт дуусаж байгаа. Иймээс энэ хугацааг сунгах эсэх шийдвэрийг өнөөдөр гаргах юм. 

Хөл хориог сунгах эсэх талаар Эрүүл мэндийн  сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн бямба гарагт "Цаг үеийн нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. 11 байгууллага хамтран хийсэн эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах санал гарах магадлал өндөр байгаа" хэмээн мэдэгдсэн юм. 

О.ОНОН

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus