Ерөнхийлөгчийн харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр

 Ерөнхийлөгч он солигдох мөчид ард иргэддээ хэцүүхэн, хүнд сорилт давааг туулж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь өнөөдрийн цар тахалтай огт хамааралгүй зүйл. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна” хэмээлээ. Тэр энэ үгээ дөрвөн жилийн турш давтлаа. Үнэндээ түүний Төрийн тэргүүнээр сонгогдох марафонд түрүүлсний нэг шалтгаан нь оффшор данснаас мөнгө оруулж ирэх. Гэхдээ энэ амлалт биелэгдээгүй.

Албаны эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгчийн сүүлийн сар гаруйн хугацаанд АТГ-ынханг оффшор бүсээс яаралтай мөнгө оруулж ирэх үүрэг өгч, шахах болсон гэнэ. Гэвч энэ асуудалд сөхөгдөхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн өөрийнх нь оффшор бүс дэх хөрөнгийн асуудал дэгдэв. Өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтуудад энэ тухай мэдээлэл гарсныг уншигч та санаж буй байх. Ямартай ч хүний өөрийнх хамаагүй  оффшор бүсээс мөнгө орж ирвэл Ерөнхийлөгч ард иргэддээ гэнэтийн бэлэг барих төлөвлөгөө боловсруулаад байж. Энэ талаар  Ерөнхийлөгч он солигдох мөчид энэ талаараа “Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа. Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна”гэлээ. 

Энэ бол түүний өнгөрсөн дөрвөн жилийн турш ярьсан харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр. Хамгийн анх Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны долдугаар сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргасан. 

Уг уриалгад “Оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэсэн байдаг. Энэ уриалгатай зэрэгцэн тухайн үед УИХ-ын нэр бүхий гишүүд С.Баярцогтын 1 сая ам.доллар, Х.Баттулга Ерөнхийлөгчийн өөрийнх нь 1.1 тэрбум ам.доллар оффшорт хадгалуулсан байгаа тухай мэдээллийг нийтэд хүргэж байв. Мэдээж дээрх хөрөнгийг тооцож үзвэл монголчуудын нийт цалин, тэтгэврийн өрний талыг нь элбэгхэн дарчих хөрөнгө байсан юм.

Харамсалтай нь Ерөнхийлөгчийн уриалгыг хэн ч дагаагүй. Тухайн үед АТГ-аас Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдсон. Үүний 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг мэдэгдэж байв. Сануулахад, тухайн үеийн АТГ-ын дарга. тэргүүн комиссар Х.Энхжаргал 49 хоногийн хугацаанд “Нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй” хэмээн мэдэгдэж байв. 

 Иймээс эдгээр иргэнд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг шалгаж  эхлүүлсэн тухай мэдэгдсэн.

Гэхдээ өнөөдрийг хүртэл оффшор бүс гэгчид овоорсон их мөнгө Монгол Улсад орж ирээгүй байна. Энэ зуур Ерөнхийлөгч үлгэрээ үргэлжлүүлэн ярьж, давтсаар л...

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-01-04 11:45:01
    За хувьсгал хийж энэ 76 тэрбумтанг шоронд булж хөрөнгийг хурааж авах нь зөв. Арай их алай салбадайн үлгэр үзүүлж байна
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-04 06:04:17
    Энэ УИХ болон сайд дарга нарын ихэнх нь тэр бумтан болсон луйварчид байгаа...Эд нартай хэн тэмцэх вэ??????????
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхбат 2021-01-04 03:37:17
    Оффшорт байгаа мөнгөө оруулж ирсэн ганц хүн болох Даваанямыг барьж аваад хорьчихсон.
    162.158.7.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-04 00:41:26
    Өөрсдөө обшор бүсэд хөрөнгөө нуучихаад ард түмнийхээ хадгаламжийн хүүгээс сар бүр 10% авч байна даа
    162.158.7.134
    Мэдэгдсэн Хариулах