Манай улсад гуравдугаар сарын 1 гэхэд коронавируст халдварын эсрэг вакцин орж ирнэ

Эрүүл мэндийн  сайд Т.Мөнхсайхан коронвируст халдварын эсрэг вакциныг гуравдугаар сарын 1 гэхэд оруулж ирэхээр төлөвлөсөн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр “Манай улсын хувьд 2020 оны долдугаар сарын 24-нд “КОВАКС” хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтээ өгөөд арванхоёрдугаар бүртгэл баталгаажсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувийг вакцинжуулалтыг хангаж өгнө гэх хариу ирсэн. “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд энэ оны гуравдугаар сардаа багтаагаад эхний ээлжийн вакцинжуулалтыг хүргэнэ гэх мэдэгдлийг ирүүлсэн. Тэгэхээр цаад хугацааг гуравдугаар сарын 1 гэж ойлгож болно. Гэхдээ вакцинжуулалттай холбоотой асуудал дээр маш хянамгай хандаж байна. Учир нь вакцинжуулалтын дараа гарах хор уршиг нь коронавирусаас болж үүсэх хохирлоос илүү байх эрсдэл өндөртэй. Иймээс бид маш болгоомжтой хянамгай хандаж байна” гэлээ. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus