Хөл хориог сунгах магадлал өндөр байна гэв

Баянзүрх дүүргээс голомттой цар тахлын тархалтыг тогтоон барих зорилгоор нийслэлд арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон.

Тэгвэл хөл хориог сунгах эсэх талаар Эрүүл мэндийн  сайд Т.Мөнхсайхан "Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан. Цаг үеийн нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Маргааш 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр байгаа" гэлээ. 

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн Эрсдэлийн үнэлгээг үндэслэн Улсын Онцгой комисс болон Засгийн газар даваа гарагт хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдэх чигтэй байгаа юм. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus