Т.Мөнхсайхан: Иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал өндөр байна

УОК-ын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт нэлээн том хүрээг хамарсан голомт үүссэнтэй холбоотойгоор мэргэжлийн болон Эрүүл мэндийн байгууллагууд цаг наргүй ажиллаж байна. БЗД-т өнгөрсөн хугацаанд 85 мянган иргэн шинжилгээнд хамруулсан. Эдгээр хүмүүсээс коронавируст халдварын тохиолдол илрээгүй байсан бол сүүлийн хоёр хоногт иргэдийн дунд хийсэн шинжилгээний хариу эерэг гарч байгаа тохиолдлууд гарсан. Өнөөдрийн байдлаар дөрвөн голомт илрээд байна. Шалтгаан нь тодорхойгүй байсан дөрвөн голомт. 

Нэгдүгээрт МӨНХ ХАДА-гийн ажилчидтай холбоотой голомт, хоёрдугаарт БЗД-т шинжилгээнд хамрагдсан гэр бүлийн хоёр, гуравдугаарт Баянгол дүүрэгт сайн дурын шинжилгээнд илэрсэн хоёр хүн, дөрөвдүгээрт БЗД-т амьдардаг биеийн дархлаа султай хүнээс гээд дөрвөн байршилд эх үүсвэр нь тогтоогдоогүй тохиолдлууд илрээд байна. Өнгөрсөн арван хоногт 130 мянга гаруй хүнд халдвар илрээд байна. Халдвартай тохиолдлуудын  эх үүсвэрийг судалж үзэхэд Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр иргэн болон Баянзүрх дүүрэгт шинжилгээ өгсөн нэг гэр бүлийн халдварын эх үүсвэр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай нь тогтоогдсон. Харин дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг ахмад настан болон Мөнххада компанийн ажилчид ямар эх үүсвэрээс халдвар авсан нь тогтоогдоогүй хэвээр байна. Иймээс нийт ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал өндөр байна” гэлээ. 

 

О.ОНОН
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus