Сэлэнгэ аймагт өнөөдрөөс 32 байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/348 дугаар захирамжаар Алтанбулаг, Сүхбаатар сумдыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06 цагаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүллээ.

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг жагсаалтаар баталлаа.

Дарс, шар айргийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг зөвшөөрлөө. Мөн Сүхбаатар сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт даалгав. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоо тэгш байвал 2,4,6 өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой бол 1, 3, 5 дахь өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.


No photo description available.
No photo description available.

Бусдад түгээх
  • gplus