Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлнө
2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль болон шийдвэрүүдээс танилцуулж байна.
 

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН БУГУЙВЧИЙГ ТАСЛАХ, ХҮЧЭЭР ТАЙЛАХЫГ ОРОЛДВОЛ ХОРИХ ЯЛТАЙ


Засгийн газрын 2020 оны ёсдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Зорчих эрхийг хязгаарласан тухай ялыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан.

Зорчих эрхийг хязгаарлах хууль гурван агуулгатай.

Нэгдүгээрт, бугуйндаа болон хөлдөө хязгаарлалтын бугуйвч зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно 

Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчихыг баталгаажуулж болно

Гуравдугаарт, тодорхой хэн нэг хүнтэй уулзахгүй байх агуулгатай ял 2015 онд батлагдсан.  

Ялыг техник, тоног төхөөрөмжтэй холбоотой нөхцөлөөр хоёр удаа энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулсан. Энэ ял хэрэгжсэнээр нэгдүгээрт, хүн ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүлтэйгээ байж, тодорхой хуулийн хязгаарлалтад ялаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Анх удаа хөнгөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн  хүнд ногдуулна. Хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгт хамаарахгүй. Тухайлбал, их, дээд сургуульд сурч байгаа оюутнууд хөнгөн гэмт хэрэг хийсэн тохиолдолд хичээлдээ ялаа эдлэх боломж бүрдэнэ. Зорчих эрхийг нь нээж өгнө.  


НДШ-ИЙГ 17 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛНА


“Covid-19” халдварт цар тахлын эрсдэлтэй үед нийт иргэдийн орлогыг хамгаалах, нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлээр болсон. 

НДШ-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. 2020 оны 10-12 дугаар сард НДШ-ийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон. Харин  2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч аж ахуйн нэгжүүд болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээ 22 хувиар төлж эхлэх юм.  Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар НДШ-ийн нийт хэмжээг 17% хувьд хүргэхээр төлөвлөсөн.
 

2021 ОНД ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ


 Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт  ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй гэсэн үг .

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл Covid-19-ийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад байгаа.

2021 ОНООС ЦЭЦЭРЛЭГҮҮД ДЭРГЭДЭЭ ЯСЛИ АЖИЛЛУУЛНА


2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөв. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ. 
 

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭВ


Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  өнөөдрөөс /2021/01/01/ эхлэн даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдсэн.

Тодруулбал  даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон.

Өмнө нь хэрэгжиж байсан хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтоосон байсан. Энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байсан бол өнөөдрөөс эхлэн  эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлөх юм.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kk 2021-01-04 22:15:03
    Даатгуулж чадахгуй байгаа ядарсан иргэд яах вэ
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-02 01:55:02
    Энэ комент бичиж байгаа хүмүүс яасан сөрөг энергитэй хүмүүс вэ? Хөгшрөх үхэх нь хэний ч дурны асуудал биш.Зөв хууль байна баярлалаа
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • хбхүх 2021-01-01 07:38:26
    Үнэгүй юманд нугасгүй эмээ өвөө нар л хэвтэж витамин тариулсан болж эмнэлгийн ор хоног санхүүжилтийг хаадаг нэг иймэрхүү л байгаа
    162.158.7.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-01 06:00:22
    Эрүүл байхдаа даатгуулсан өвдсөн үед өгөлгүй яахав гэхдээ Хорт хавдар энэ бол үхэлийн эхлэл энэ өвчин яагаад орохгүй байна жирийн нэг өвчин бол өвчин үхэл биш
    162.158.6.235
    Мэдэгдсэн Хариулах