ЭМЯ: Илэрсэн 5 тохиолдлын хоёр нь ''Мөнххада'' ХХК-ийн ажилтан байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, автолабораториуд, НЭМҮТ-ийн лаборатори,  Дархан-Уул, Сэлэнгэ,  аймгийн салбар лабораториудад  нийт 17764 хүнд хийгдсэн шинжилгээнээс 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 5 тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч,  хоёр нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтад байсан хавьтал, хоёр нь "Мөнххада" ХХК-ийн компанийн ажилтан бөгөөд тандалт судалгаа хийгдэж байна. Энэ компани дээр нийт 116 ажилтан байгаагаас ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлаад байна. Нийт хүмүүст шинжилгээ хийх тандалт судалгааны ажил үргэлжлэн явагдаж байна. Халдвар голомтлон гарч байсан  аймгуудад сүүлийн 24 цагийн хугцааанд нэмж халдвар бүртгэгдээгүй байна. 

 Ингээд Улаанбаатар хотод нийт 414, Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 740 боллоо. 

Өнөөдөр 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1220, эдгэрсэн 837 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  373  хүн эмчилгээнд байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотойгооор 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс хавьтлуудыг тусгаарласан байсан Ингээд ажиглалтын 14 хоногийн хугцаанд 4 удаагийн шинжилгээ авч  хариу сөрөг гарсан учраас өнөөдөр 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Баянзүрхийн голомттой холбоотой 918 хүний ажиглалт тандалт үргэлжлэн хийгдэж байгаа" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus